Д.Трампыг Нобелийн шагналд нэр дэвшүүлэв

Норвегийн Засгийн газрын эвсэлд багтдаг Хөгжил дэвшлийн намын гишүүд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ. Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг энхийн замаар шийдвэрлэхэд чиглэсэн хүчин чармайлт гаргаснаараа АНУ-ын төрийн тэргүүнийг энэхүү шагнал хүртэх эрхтэй гэж тус намын гишүүд үзэж байгаа аж. “Одоо болж буй үйл явдал түүхэн ач холбогдолтой. Дэлхийд энхтайван ирээдүйг бий болгох үйл явц эхэлсэн. Одоохондоо энэ үйл явц тун тогтворгүй байгаа ч сайн үр дүнд хүргэхийн тулд бид чадах бүхнээ хийх хэрэгтэй. Бид байр сууриа тодорхой илэрхийлж, Д.Трампт энхтайвны шагнал олгосноор ийм үр дүнд хүрнэ гэж үзэж байна” гэж тус санаачилгыг гаргасан хүмүүсийн нэг Норвегийн Хууль зүйн яамны сайд асан Пер-Вилли Амунсен хэлжээ. Сингапурт энэ сарын 12-нд АНУ- Умард Солонгосын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт болсон билээ. Уулзалтын дүнд Д.Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах тухай баримт бичигт гарын үсэг зурсан юм.

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • gombo (139.5.216.29)

    2018-06-16

    шагнал өгөхийг дэмжиж байна