Криштиану Роналду дөрвөн ДАШТ дараалан гоол орууллаа

Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий хэсгийн тоглолтуудаас хамгийн сонирхолтой  “Гал гарсан” тоглолт хоёр дахь өдрийн буюу /06.15/ баасан гарагийн шөнийн 02 цагаас ОХУ-ын Сочи хотын "Фишт" цэнгэлдэхэд эхэлсэн Испани-Португал улсын шигшээ багийн халз тулаан байсан бөгөөд тэд 3:3-аар тэнцлээ.
Энэ тоглолтод 33 настай  Криштиано Роналдо дош Сантош Авейро дэлхийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч гэдгээ харуулж, тун чадварлаг, дайчин тоглож 3 гоол оруулж хамгийн шилдэг нь гэдгээ батлан харууллаа.

Испанийн шигшээгийн хаалганд хоёр гоол оруулаад байгаа Криштиану Роналду хөлбөмбөгийн түүхэнд дөрвөн ДАШТ дараалан гоол оруулсан дөрөв дэх хөлбөмбөгч боллоо.

Эдүгээ 33 настай Португалийн багийн ахлагч 2006, 2010, 2014 оны ДАШТ -д тус тус гоол оруулж байсан юм. Ийм амжилтыг өмнө нь хөлбөмбөгийн хаан  Пеле, Германы алдарт хөлбөмбөгч Уве Зеелер, Мирослав Клозе нар л үзүүлж байсан билээ.

Ерөнхий дасгалжуулагчаа халсан Испанийн шигшээ Фернандо Йеррогийн удирдлага дор сайн тоглож чадахаа нотлов.

Э.Эрдэнээ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)