ОХУ БНСУ-д байгалийн хий нийлүүлнэ
- 2018-06-18
- Дэлхий
- 0
ОХУ-ын тал БНАСАУ-аар дайруулан Өмнөд Солонгос хүрэх байгалийн хийн хоолой тавих тухай зөвшилцлөө сэргээсэн байна. “РИА Новости” агентлагийн мэдээлснээр, Оросын байгалийн хийн аж үйлдвэрийн компани 2011 онд БНАСАУ, БНСУ-ын талтай байгалийн хийн хоолой тавих тухай зөвшилцөж, БНСУ-ын байгалийн хийн компанитай төслийн төлөвлөлтийн замын зургийг боловсруулжээ. Энэхүү төлөвлөгөөний дагуу 1100 км урт байгалийн хийн хоолой барих аж. Үүнээс 700 км нь Умард Солонгсоын нутгаар дайран өнгөрөх юм. Хоёр Солонгосын харилцаа муудсанаас болж уг төслийн талаарх зөвшилцөл тасалдсан билээ. Оросын эх сурвалжийн мэдээлж буйгаар, байгалийн хийн уг хоолойг байгуулснаар, Өмнөд Солонгосын эрэлтээс гадна БНАСАУ-ын тал эрчим хүчээр хангагдан, эдийн засгаа хөгжүүлэх боломжтой. Эрчим хүчний салбарын шинжээчид, Сибирийн байгалийн хийг Солонгосын хойгт экспортлох төлөвлөгөөг урагшлуулахаар Кремлийн гаргаж байгаа сүүлийн хүчин чармайлтад шүүмжлэлтэй хандаж байна. Орос нь Ази ба Алс Дорнодод шинэ үйлчлүүлэгч нараа идэвхтэй хайн Европын удаан хөдөлгөөнтэй зах зээлээс хамаарах хамаарлаа бууруулахаар хичээж буй. Хятадын байгалийн хийн эрэлт нь 2030 онд Европын төвшнөөс давах болно гэж шинжээчид таамаглаж байгаа юм.
Сэтгэгдэл (0)