Оросын хариу хориг барууны удирдагчдыг сандаргав

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин АНУ болон бусад найрсаг бус харилцаатай орны эсрэг авах хариу хоригийн хуулийн төслийг энэ сарын эхээр баталсан билээ. Барууны орнууд Москвагийн эсрэг хоригийн жагсаалтаа өнгөрсөн дөрөвдүгээр сард нэмэгдүүлсэн. Тэрхүү хоригт ОХУ-ын томоохон долоон компани, 17 төрийн албан хаагч, 12 хувийн байгууллага өртсөн юм. Тиймээс Төрийн Думаас хариу хориг тавих хуулийн төсөл санаачилж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин баталжээ. Уг хуульд АНУ-д үйлдвэрлэсэн эм, архи, тамхи, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний импортыг хязгаарлах, улсын захиалгаар үзүүлэх үйлчилгээг зогсоох, АНУ- ын хэд, хэдэн иргэний ОХУ-д зорчих эрхийг хаах, ОХУ-д амьдарч буй АНУ-ын иргэдийг ажиллах эрхийг хязгаарлах, АНУ болон бусад улсаас технологи, компьютерийн программ нэвтрүүлэхгүй байх, пуужин, онгоц угсралт, цөмийн салбарт ОХУ-ын хуулийн этгээд АНУ-тай хамтран ажиллахыг хязгаарлах, АНУ-ын онгоцыг чиглүүлэх үйлчилгээний хураамжийг нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн заалт багтжээ. ОХУ-д үйлдвэрлэгддэггүй, зайлшгүй шаардлагатай бараа, бүтээгдэхүүнд уг хууль үйлчлэхгүй болохыг заажээ. Оросын шинэ хууль АНУ болон тэдний барууны түншүүдийг бодолд автуулж эхэлснийг “Спутник” агентлагийн улс төрийн шинжээч Алексей Мартинов онцоллоо. Эх сурвалжид тэмдэглэснээр хариу хориг арга хэмжээ авах тухай Оросын хууль барууны удирдагчдыг дахин хэлэлцээр хийхэд хүргэжээ. Ялангуяа АНУ-ын Ерөнхийлөгчийн эхлүүлсэн худалдааны дайн Оросын эсрэг евро- атлантын холбоонд нэгдсэн барууны орнуудыг эдийн засгийн хүнд байдалд оруулсан юм.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • дашдорж (103.111.68.3)

    2018-06-29

    Манайхаан энэ үеийг ашиглаад реэкспорт хийгээч ээ. Баруун Европ-ОРОС-АНУ. Бусдын анхааралд өртөж, хориг шийтгэл хүлээчихээргүй хэмжээнд наймаа хийгээд ашиг олчих боломж байгаад байгаа юм биш үү. Америкууд анзаарчихвал өөрийнхөө хуулиар шууд л шүүгээд эндээс аваачаад шорондоо хийчихнэ шүү