БНХАУ барууны компаниудыг хязгаарлахгүй

АНУ, БНХАУ-ын хооронд худалдааны маргаан хурцдаж байгаа ч БНХАУ-д үйл ажиллагаа явуулж буй гаднын компаниудад тус улсын Засгийн газраас шахалт үзүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ. АНУ БНХАУ-ын 50 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүнд импортын татвар ногдуулж, нэмэлт 200 тэрбум ам.долларын импортод татвар ногдуулах асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хэдий тийм боловч энэ бүхнээс үл хамааран БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНХАУ дахь гаднын компаниудын удирдлагуудыг хүлээн авч уулзахдаа АНУ-ын компаниудад нээлттэй хэвээр байхаа амласан байна.

АНУ-ын Засгийн газрын зарим гишүүн БНХАУ-ын импортод ногдуулсан татварыг хэрэгжүүлж эхлэхээс өмнө “Худалдааны дайн”-аас сэргийлж яриа хэлэлцээ хийхийг зорьж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. АНУ-ын эдийн засаг энэ оны II улиралд 4.5 хувийн өсөлт үзүүлнэ гэж “IHS Markit’s”-ийн шинжээчид таамаглаж байна. Энэ нь татвар буурснаар иргэд болон компаниудын хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой өсөлт гэдгийг мөн онцолжээ. Үүнээс гадна АНУ БНХАУ-ын бараа, бүтээгдэхүүн болон Европын холбооны автомашинд татвар ногдуулбал эдийн засгийн өсөлтөөс нь 0.3-0.4 хувиар хойш татна гэж “Доече” банк тооцоолсон байна. Түүнчлэн хөрөнгө оруулагчид болон хэрэглэгчдэд сөргөөр нөлөөлөхийг анхааруулж байгаа ажээ.

Б.Энхээ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)