Дэлхийн хамгийн жижиг машин-“Peel P50”
- 2018-06-27
- Дэлхий
- 0
Дэлхийн хамгийн жижиг автомашин “Peel P50” гэдэг нэртэй. Гурван дугуйтай тус машиныг анх Peel Engineering компанид 1962-1965 оны хооронд 50 ширхгийг үйлдвэрлэж байжээ. Анх 199 еврогоор худалдаанд гарч 47 ширхэг нь зарагдаж байсан аж.
“Peel P50” ганц хаалга, гэрэлтэй бөгөөд хойшоо ухрах боломжгүй төдийгүй ухрах үйлдлээ гараар хийдэг ажээ. Автомашины жин 59 кг бөгөөд 60км/цаг хүртэл хурдлах боломжтой. Тус машин нь дэлхийн хамгийн жижиг машинаар 2010 оноос Гиннесийн рекорд эзэмших болсон байна.
С.ГАНДЭЛГЭР
Сэтгэгдэл (0)