Марк Цукербергийг огцруулж магадгүй
- 2018-06-28
- Дэлхий
- 0
“Фэйсбүүк”-ийг үүсгэн байгуулагч, компанийн гурван тэрбум ам.долларын хувьцаа эзэмшигч Марк Цукербергийг ТУЗ-ийн даргын албан тушаалаас нь огцруулж магадгүй талаар “Бизнес инсайдер” сэтгүүл мэдээллээ. Эх сурвалжид тэмдэглэснээр, “Фэйсбүүк” компанийн хөрөнгө оруулагчид эрх мэдэлдээ дулдуйдан нийгмийн цахим сүлжээг хувийн ашиг сонирхолдоо ашигласан хэмээн М.Цукербергийг буруутгаж байгаа аж. Тэдний ярьснаар, компаниа ичгэвтэр байдалд оруулсныхаа хариуцлагыг М.Цукерберг хүлээх ёстой гэнэ.
“Кэмбрижийн аналитик” судалгааны төв АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой өгөгдөл цуглуулахын тулд фэйсбүүк сүлжээ хэрэглэгчдийн хувийн мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтэрчээ. Энэхүү хэрэг явдлын улмаас компанийн хувьцааны ханш, нэр хүнд унасан байна. Тиймээс хөрөнгө оруулагчид компанийн Удирдах зөвлөлийн бүтцийг өөрчлөхөөр болжээ. Мөн хувьцааны хоёр шатлалт тогтолцоог халах хүсэлтээ хувьцаа эзэмшигчид илэрхийллээ. Ингэснээр М.Цукерберг болон түүний багийн гишүүдийн компанид эзлэх байр суурь, эрх мэдлийг хязгаарлах боломж бүрдэнэ.
Б.Саруул
Сэтгэгдэл (0)