С.Лавров: Барууны орнуудад найдах хэрэггүйг ойлгосон

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей  Лавров Их британийн "Сhanel 4" сувагт ярилцлага өгчээ.

Үүнийг хөрвүүлэн хүргэе.

-Европын холбооны зүгээс Оросын эсрэг хэрэгжүүлж буй хоригийн тухайд байр сууриа илэрхийлнэ үү?

-Барууны орнуудын зүгээс Москвагийн эсрэг хэрэгжүүлж буй хориг арга хэмжээнээс бид их зүйл сурч байна. Манай ард түмэн гаднын улс орны бараа бүтээгдэхүүн, технологид найдах шаардлагагүй гэдгийг ойлгосон. Энэ хоригийн үр дүнд бид импортыг дотоодын бүтээгдэхүүнээр орлуулж сурсныг тэмдэглэх хэрэгтэй. Манай Засгийн газар хоригоо зогсоохыг шаардаж Европын холбооны удирдагчдад ямар нэгэн хүсэлт гаргаагүй.

Гэхдээ бид эдийн засгийн гол салбар, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаалахын тулд нөөц чадавхиа дайчлан ажиллаж байна. Бид ямар нэгэн байдлаар барууны орнуудад найдах хэрэггүйг сүүлийн жилүүдэд ойлгосон. Дашрамд хэлэхэд Москвагийн зүгээс Европын холбооны эсрэг хориг арга хэмжээ авахад татгалзах зүйлгүй. Тэр тохиолдолд барууны хоригтой ижил хэмжээний хориг боловсруулна.

-Сирийн удирдагч Башар Асадад Москвагийн эрх баригчид нааштай ханддаг. Тэгэхээр бүс нутагт үүссэн хямралыг Оросын оролцоотой зохицуулах боломжтой юу?

-Сирийн ирээдүйг зөвхөн тус улсын ард түмэн шийдэх эрхтэйг хүлээн зөвшөөрөх ёстой. Сирийн талаар Орос улс нэг талын бодлого баримталдаггүй. Дэлхийн хэд хэдэн улс, хамтын нийгэмлэгүүд Сирийн хямрал эхэлсэн өдрөөс л зохицуулах гэж оролдсон. Хоёр орны удирдагч олон амаргүй асуудлууд тэр дундаа Сирийн нөхцөл байдлын талаар цогцоор нь хэлэлцэхээр төлөвлөж байна Орос улс дэлхийн аль ч улсын төр, засгийн тэргүүнийг онцгойлж, дугаарлаж харьцдаггүй. Манай улсын төрийн болон дипломат бодлогод өрөвдөх, таалах гэсэн ойлголт байдаггүй. Бид энгийн иргэдийн харилцаа шиг хүн гэдэг өнцгөөс нь улс орны удирдагчидтай харьцдаг. Башар Асадын тухайд гэвэл, улс орныхоо бүрэн эрхт байдлыг хамгаалахыг хичээж буй Ерөнхийлөгч.

-Русофоб (Оросыг гүтгэж, оросуудыг үзэн ядуулахад чиглэсэн барууны бодлого) суртал ухуулга эрчээ авч байна. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Русофоб бодлогыг дэлгэрүүлэхийг хичээж буй улс орнуудын нэр хүнд дэлхийн тавцанд унаж эхэлснийг дурдах хэрэгтэй.

-Ерөнхийлөгч В.Путин, Д.Трамп нарын уулзалт Орос, АНУ-ын харилцаанд эерэгээр нөлөөлөх үү?

-Найдаж байна.

-Хепьсинкийн уулзалт болоход хэдхэн хоног үлдлээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хоёр улсын Ерөнхийлөгчийн хэлэлцэх сэдвийн талаар нэлээдгүй таамаг дэвшүүлж байна. Магадгүй тэд Э.Сноудений талаар хэлэлцэх үү? 

-Э.Сноудений талаар хоёр улсын төрийн тэргүүний түвшинд хэлэлцэхгүй. Бид түүний эрх ашгийг хүндэтгэдэг. Э.Сноуден өөрөө хувь заяаныхаа эзэн нь, түүнийг улс орноосоо хөөх ч эрх бидэнд байхгүй. В.Путин, Д.Трамп нарт хэлэлцэх асуудал олон бий. АНУ- ын Ерөнхийлөгч Дональд Трамп Крымийн асуудлыг хэлэлцэх хүсэлтэйгээ илэрхийлсэн ч ОХУ энэ талаар олон улсын түвшинд яриа хэлэлцээр хийх бодолгүй байна.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (182.160.32.181)

    2018-07-07

    амаа тат өмхий ардчилсан хужаа чи? чи өөрөө найдваргүй атигар хужаа биз дээ.

  • mongol (66.181.179.191)

    2018-07-06

    Orosuud ta nar uursduu naidvartai itgeltei tunsh mun biluu ta nar hursh ornuudiinhaa gazar nutgiig bulaaj avdag,hursh ornuudaa daramtalj hyahan havchdag,sur hucherhiilleer dalailgadag,ta nariig dagasan negch uls oron oligtoi hugjij chadaagui iim baihad yamar uls oron ta nart itgeh yam bugd l zaigaa baridag uuniig bi bish tanai erdemten merged,turiin bus baiguullaguud,hunii erhiin baiguullaguud,olon ulsiin sudlaachid heleed bn .Yalanguyaa tanai ulsiin udirdagchid,ulsiin chini bodlogiig bolovsruulaltsaj baigaa humuus chini bolohgui bn,eh gurnii janjlah bodlogoo hoish tavih heregtei bolj .Rebyata davaite jit drujno.

  • иргэн (202.179.25.77)

    2018-07-06

    тэдэнгүйгээр болоод ирсэн юм цаашдаа ч болох байлгүй дээ Аугаа Орос улам Хүчирхэгжэнэ ээ