Японд үерийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 225-д хүрчээ
- 2018-07-20
- Дэлхий
- 0
Японы баруун-өмнөд болон төвийн нутгуудад үерийн улмаас амиа алдсан хүний тоо 225-д хүрч, 14 хүн ор сураггүй алга болсон талаар цагдаагийн газраас мэдээлснээс иш татан “Киодо” агентлаг мэдээлснийг “РИА Новости" уламжлав.
Байгалийн гамшгийн улмаас Японы 36 мужид 697 сая ам.доллар (76.7 тэрбум иен)-ын хохирол учраад байгаа аж. Долдугаар сарын эхний долоо хоногт Японы баруун болон зүүн нутгуудаар хүчтэй бороо орж, салхи салхилан, үер бууж, хөрсний гулгалт үүсчээ. Зарим газрын голууд үертэй байгаа аж.
Сэтгэгдэл (0)