​Турк улсын Засгийн газраас мэдэгдэл хийжээ

Турк улсын Засгийн газар Монгол Улсын нутаг дэвсгэрт хүн хулгайлах оролдлого хийгээгүй хэмээн өчигдөр албан ёсоор мэдэгдлээ. Туркийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хами Аксой “Баасан гарагт Монгол улсад болсон үйл явдлыг хүн хулгайлах үйл ажиллагаа хэмээн мэдэгдсэнд харамсаж байна. Бид үүнийг няцааж байна” гэжээ.

Гэрчийн мэдүүлгээр баасан гарагийн өглөө таван залуу Вейсел Акчайг гэрийнх нь гаднаас машинд суулган авч явсан. Харин тухайн үед Турк улсын агаарын хүчин ТТ4010 дугаартай онгоц Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаад байсан юм. Энэхүү үйл явдал давхцаж байсанд нийгэмд хардлага төрүүлээд байсан юм.

M.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.179.25.169)

    2018-07-31

    Нэг хөгийн исламаас болж Турктэй муудах хэрэггүй. Эзэнд нь хүлээлгэн өгвөл таарна.

  • (202.21.113.238)

    2018-07-31

    Турк улсын агаарын хүчний ТТ4010 дугаартай онгоц Чингис хаан олон улсын нисэх буудалд ямар албан тушаалын хүмүүс, ямар ажлаар ирснийг тайлбарлаач тэнэгүүд ээ. Зохих зөвшөөрөл авсан гэж дарваан хар тэнэгтээд байсан, зөвшөөрөл авч л таараа штэ.