Зимбабвегийн сонгуульд Мнангагва Эммерсон ялалт байгуулав
- 2018-08-03
- Дэлхий
- 0
Мнангагва Эммерсон Зимбабвегийн Ерөнхийлөгчийн сонгуульд 50,8 хувийн санал авч ялалт байгууллаа. Уг санал хураалтанд таван сая гаруй хүн оролцжээ. Энэ нь хүн амынх нь 70 орчим хувь нь оролцсон гэсэн үг юм.
Тэрбээр твиттер хуудсанаа "Энэ бол шинэ эхлэл. Хамтдаа шинэ Зимбабве улсыг байгуулцгаая” гэж тэмдэглэжээ.
Мөн энэ жил анх удаа Европын холбоо, Хамтын нөхөрлөл, АНУ-ын ажиглагчид сонгуулийг хөндлөнгөөс ажигласан байна. Европын холбоо болон Хамтын нөхөрлөлийн орнуудын төлөөлөгчид сонгуулийн үр дүнг зарлахад саатал гарсан тухай шүүмжилжээ.
Б.Энхээ
Сэтгэгдэл (0)