Монгол Ардын Намын хурлын II-р бага хуралдаан эхэллээ

МАН-ын Бага хурал 52.8 хувийн ирцтэйгээр дөнгөж сая эхэллээ. Хурлаар үндсэн хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөж байна.

Энэ нь УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох асуудал, мөн нэр дэвшүүлэх асуудал багтаж байна.

Бага хурлыг энэ удаад УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин удирдан явуулах бол орлогч даргаар нь Хэнтий аймгийн Засаг даргын орлогч н.Хэрлэнчулуун ажиллах болж, гишүүд нь дэмжлээ.

Яг одоо МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)