Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг олон улсад уриаллаа

Олон улсын эрдэмтдийн баг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нэгдсэн арга хэмжээ авахыг олон улсад уриаллаа. Парисын хэлэлцээрээр тогтоосон нүүрстөрөгчийн ялгарлын хэмжээ нь дэлхийн дулаарлыг тогтоон барихад хангалтгүй гэж тэд үзжээ.
АНУ-ын Шинжлэх ухааны үндэсний академи уг судалгааг даваа гарагт олон нийтэд танилцуулсан байна. Дэлхийн агаарын дундаж хэм аж үйлдвэрлэлийн өмнөх үеийн түвшингээс Цельсийн нэг хэмээр илүү байгаа юм.
Гэвч агаарын дундаж хэм Цельсийн хоёр болон түүнээс илүү хэмээр нэмэгдвэл Арктик болон Антарктикийн мөс хайлж болзошгүй гэж эрдэмтэд анхааруулав. Ингэснээр далайн усны түвшин 60 метр хүртэл нэмэгдэх ажээ. Үүнтэй холбогдуулан нүүрстөрөгчийн давхар ислийг газрын гүнд булж, мод тарих зэрэг арга хэмжээг яаралтай авахыг эрдэмтэд уриаллаа.

Эх сурвалж:BBC.com

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)