Италид гүүр нурсны улмаас ойролцоогоор 35 хүн амиа алджээ
- 2018-08-15
- Дэлхий
- 0
Италид гүүр нурсны улмаас ойролцоогоор 35 хүн амиа алджээ Италийн Генуа хотод өчигдөр Мягмар гаригийн өглөө 11.30 минутад хурдны замын гүүр гэнэт нуржээ. Цагдаагийн газрын мэдэгдэж байгаагаар одоогоор амиа алдсан хүмүүсийн тоо 35 хүрээд байгаа ба түүнийн дотор гурван хүүхэд байсан байна. Италийн дотоод хэргийн сайдын мэдээлж байгаагаар 1,2м орчим урттай тус гүүр 50 орчим жилийн өмнө баригдсан ба гүүрийг хангалттай засварлаагүйн улмаас ийм явдал болсон гэж үзэж байгаа аж. Гүүр баригдаж эхэлсэн цагаасаа л өртөг өндөр байна гэсэн шүүмжлэл дагуулж байж. Тус гүүрээр аж үйлдвэрийн муж болох Италийн хойд хэсгээс Францын өмнө эрэг хүрэх автомашин, ачааны машинууд дамжин өнгөрдөг тул чухал гүүрж байжээ. Италийн өдөр тутмын “La Rebubblica” сонинд мэдээлснээр тус улсад одоогоор элэгдэлд ороод байгаа 300 орчим гүүр, туннель байгаа юм байна.
Б.Номуун
Сэтгэгдэл (0)