Австрийн нийслэл Венаг амьдрахад хамгийн таатай хотоор нэрлэжээ

Австрийн нийслэл Вена болон Австралийн Мельбурн хотыг дэлхийн хамгийн тохилог хот хэмээн нэрлэсэн байна. “Economist Intelligence Unit’s” байгууллагаас дэлхийн улс орнуудын амьдрахад таатай хотуудын 2018 оны жагсаалтыг танилцуулсан тухай “Cnn.com” сайтад мэдээлжээ.

Дэлхийн 140 орныг улс төр, нийгмийн тогтвортой байдал, гэмт хэрэг, боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зэрэг олон хүчин зүйлээс хамааруулан жагсаажээ. Энэхүү жагсаалтыг Австрийн нийслэл Вена хот тэргүүлж, Австралийн Сидней, Аделаид хотууд жагсаалтын эхний байрт бичигдсэн байна. Австралийн Мельбурн хот энэхүү жагсаалтыг өнгөрсөн долоон жилийн турш тэргүүлж байжээ. Жагсаалтын сүүлийн байрт Сири, Бангладеш, Нигер зэрэг улс багтсан байна. Мөн жагсаалтад Японы Токио, Осака хотууд багтжээ.

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)