БНХАУ “BBC” агентлагийн сайт руу нэвтрэхийг хориглов
- 2018-08-19
- Дэлхий
- 0
БНХАУ-ын Засгийн газар Их Британийн “BBC” агентлагийн сайт руу нэвтрэхийг хориглолоо. “BBC”агентлаг “HTTP”- гээс “HTTPS” интернетийн протокол сольсноос болж ийнхүү Бээжин тус сайт руу нэвтрэхийг хориглож байгаа ажээ. “HTTP” /Hypertext Transfer Protocol/ буюу Гипертекст дамжуулалтын протокол нь текст, график, дүрс, хөгжим, дүрс бичлэг болон бусад мультимедиа файлыг дамжуулахад зориулсан бүрдэл юм.
Харин HTTPS / Hypertext Transfer Protocol Secure/ буюу Хамгаалалттай гипертекст дамжуулалтын протокол нь дамжуулагдах файлуудыг кодчилон мэдээллийг алдагдахгүйгээр хэрэглэгчдэд хүргэдэг байна. Хятадын Засгийн газар HTTPS протоколтой вэб сайтуудыг тогтмол хааж хорьдогийн улмаас BBC сайтаар хятадын иргэд зочилж мэдээлэл авч чадахааргүй болсон ажээ. “Худал хуурмаг мэдээлэл их байгаа энэ цаг үед хэрэглэгчид өөрсдийн уншиж буй мэдээнд гаднын нөлөөтэй засвар орох мөн өөрсдийн хувийн мэдээллийг алдагдахаас сэргийлэх нь чухал. Сайт дээр нэвтрүүлсэн HTTPS протокол интернет халдлага болон хувийн мэдээлэл алдагдахаас хамгаалах болно” гэж “BBC” агентлагийн програм хангамжийн ахлах инженер Жамес Донохүе уг хэрэгтэй холбогдуулан онцолжээ.
Б.Номуун
Сэтгэгдэл (0)