Монголд хөрөнгө оруулалтын сан байгуулна
- 2018-08-20
- Эдийн засаг
- 0
Сингапур улсын “Трасс Чейн” компани Монголд хөрөнгө оруулалтын сан байгуулахаар шийдвэрлэж, гүйцэтгэгчээр “Ард санхүүгийн нэгдэл”-ийн бүрэлдэхүүнд багтдаг “Ард менежмент” компанийг сонгожээ.
Тухайн компани гэрээний дагуу хаалттай, хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулж, гаднын хөрөнгийг татах ажлыг хийж удирдах юм. “Уг сангаар дамжуулан харилцагчид үл хөдлөх хөрөнгийг хэсэгчлэн эзэмших, түүнээсээ түрээсийн орлого олох боломж бүрдэнэ. Улмаар хөрөнгийн зах зээлийн өсөлт болон хөрвөх чадварт эерэг өөрчлөлт авчирна” гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
Д.МӨНХ
Сэтгэгдэл (0)