Анкара дахь АНУ-ын Элчин сайдын яам руу гал нээжээ

АНУ, өөрийн Холбоотон улс орон болох Туркийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авснаас шалтгаалан хоёр улсын харилцаа муудаад байгаа. Тэгвэл энэ явдалтай зэрэгцэн Туркийн Анкара хотод байрлах АНУ-ын ЭСЯ-ны барилга руу үл мэдэгдэх этгээдүүд гал нээсэн хэрэг гарсан байна. Анкара хот дахь Америкийн Элчингийн барилга руу цагаан өнгийн машинаас гал нээжээ. Ататюркийн өргөн чөлөөгөөр явж өнгөрсөн машинаас нийтдээ 4-5 удаа галт зэвсгээр гал нээсэн байна. Үл мэдэгдэх этгээдүүдийн нээсэн галд Элчингийн харуулын цэг өртжээ. Хэргийн газарт цагдаа хүчнийхэн ирж, гэм буруутнуудыг хайж байна.

Америк болон Туркийн харилцаа сүүлийн үед ихээхэн хурцдаад байгаа юм. Тэр дундаа 2016 онд Туркийн эрх баригчдад саатуулагдсан Америкийн шашны номлогч Эндрю Брэнсоны хэргээс болж хоёр улсын хооронд үл ойлголцол гаарч улмаар Вашингтон Анкарагийн эсрэг эдийн засгийн хориг тавьж, төмөр болон хөнгөн цагааны татварыг 20-50 хувь болгон нэмэгдүүлээд байгаа юм. Энэ байдлаас шалтгаалан туркийн үндэсний мөнгөн тэмдэгт “лир”-ын ханш буурч, эдийн засгийн хүндхэн байдал үүсээд байна. Туркийн эрх баригчид Америкийн хориг арга хэмжээний хариуд энэ улсаас импортолдог 22 нэр төрлийн барааны татварыг нэмээд байгаа юм.

 

Ц.Даваа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)