Н.Баяртсайхан: Эрсдэлээс холдож чадсан

2017 оноос Монгол Улсын эдийн засаг сайжирч хүнээр бол “сэхээнээс энгийн тасагт шилжсэн” гэдгийг Ерөнхий сайд олонтаа дурдсан. Учир нь АН-ыг засаглаж байх үед улсын эдийн засаг уруудсаар хасах руу орсон. 2016 оны УИХ-ын сонгуулийн дүнд олонх болсон МАН-ынхан засгийн эрх авсан даруйдаа эдийн засгийг сэргээх их ажилд ханцуй шамлан орсны дүнд ийнхүү жил гаруйн хугацаанд таваас дээш хувьд хүргэж чадсан юм. Тухайлбал, 2017 оны сүүлчээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5.8 хувьтай гарсан. Олон улсын байгууллагууд болон Дэлхийн банк ч эдийн засаг сайжирсныг хэлж байгаа бөгөөд 2019 он гэхэд найман хувьд хүрч өснө хэмээн таамаглаж байна. Сангийн яамнаас ч ийм тооцоо судалгаа гаргасан.

Тэгвэл Төвбанкны Ерөнхийлөгч энэ талаар бодит мэдээлэл өглөө. Тэрбээр “Чингис”, “Дим сам” бондын өр төлбөрийг нэгэнт шийдвэрлэсэн, Монгол Улсыг “саарал жагсаалт”-д орох эрсдэлээс сэргийлэх нэмэлт 12 сарын хугацаа өгсөн тул энэ онд тулгамдаад байсан гол эрсдэлээс холдож чадсаныг онцлоод “Эдийн засгийн үйл ажиллагаа сэргэж байгааг гадаад худалдааны эргэлт нэг жилийн хугацаанд 30 орчим хувиар өссөн. Гадаадын шууд хөрөнгө оруулалт болон бизнесийн зээл олголт нэмэгдсэн. Татварын орлого сайжирч төсвийн орлого 20 хувиар өссөн, уул уурхайн бус салбарын өсөлт болон хөдөлмөрийн зах зээл дээрх шилжилт хөдөлгөөн идэвхжсэн зэргээс харж болно” гэжээ.

М.ЭНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)