Дональд Трамп Ким Жөн Унтай дахин уулзана

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Унтай дахин уулзах бодолтойгоо ярьжээ. Тэрбээр Цагаан ордонд “Ройтерс” агентлагийн сэтгүүлчдийг хүлээн авч уулзах үеэрээ энэ талаар дурдсан байна. Энэ талаархи сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Бид дахин уулзах байх. Гэхдээ энэ асуултад би тайлбар өгмөөргүй байна. Цөмийн туршилтыг би зогсоосон. Пуужингийн туршилтыг зогсоож, Япон улсыг гайхшруулсан. Цаашид юу болохыг хэн мэдэх билээ. Харж л байя” гэжээ. Харин Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар Хойд Солонгос ямар нэгэн алхам хийсэн эсэх талаар сэтгүүлч асуухад тэрбээр “Авч хэрэгжүүлсэн гэдэгт би итгэлтэй байна” гэжээ. Өнгөрсөн 2017 оны нэгдүгээр сард Дональд Трамп засгийн эрхийг авснаасаа хойш Хойд Солонгосын асуудлыг шийдвэрлэхээр ажилласан нь үр дүнд хүрч олон дэвшил гарсан. АНУ-ын өмнөх эрх баригчид Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох талаар 30 жил ажилласан бол Дональд Трамп ердөө гурван сарын хугацаанд үр дүн нь үзжээ.

 

Ц.Даваа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)