Трампын сонгуулийн ерөнхий менежерт хорих ял төлөвлөжээ

Холбооны шүүхээс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийг нь хариуцан ажилласан Паул Манафортод татвараас зайлсхийсэн, банк луйвардсан зэрэг найман зүйл ангиар ял тулгасан байна. Виржиниа мужийн Александриа дахь АНУ-ын холбооны шүүхээс түүнд ялын дээд хэмжээ буюу 80 жил хорих ял оноожээ. Тэрбээр одоо 69 настай аж. АНУ-ын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Орос хөндлөнгөөс оролцсон гэж үзэж, Хууль зүйн яамнаас тусгай прокурор Роберт Мюллер тэргүүтэй баг сонгуулийн ерөнхий менежер асан Паул Манафортыг шалгаж эхэлсэн юм.

Оросууд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон асуудлаар шалгаж эхэлснээс хойш анхны сэжигтэн ийнхүү ял сонсох болж байна. Тэрбээр 2010-2014 оны хооронд нийт 65 сая долларын авлига авч гадаад дансанд нуусан. Үүнээсээ 16 сая долларыг нь үнэтэй хувцас, үл хөдлөх хөрөнгө, газар зэрэгт зарцуулсан байх магадлалтай гэж таамаглан Манафортыг өнгөрсөн зургаадугаар сараас хойш баривчлан хориод байсан юм. Манафортын лобби хийсэн, мөнгө угаасан хэргийн хоёр дахь шүүх хурал ирэх есдүгээр сарын 17-нд Вашингтонд болохоор товложээ.

Д.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)