А.Меркель дүрвэгсдийн асуудлаар Африкийг зорино

 Германы канцлер Ангела Меркель энэ сарын 28-31нд Африкийн гурван оронд албан айлчлал хийх гэж байна. Сенегал, Гана, Нигер улсад хийх айлчлалын хүрээнд холбогдох орнуудын удирдагчтай эдийн засгийн хамтын ажиллагааг хэрхэн дэмжиж, Африкийн эдийн засгийн хөгжлийг ахиулах, хууль бус цагаачлал, терроризмын эсрэг тэмцэх талаар авч хэлэлцэх юм. А.Меркелийн айлчлалын бүрэлдэхүүнд Германы санхүүгийн салбарын төлөөлөгчид багтсан ба Африкийн эдийн засгийг хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх зорилготой аж.

Герман улс Сенегал, Гана, Нигерийн бүс нутгийн маргааныг зохицуулагч орон бөгөөд зэвсэгт мөргөлдөөний улмаас Европ руу дүрвэж буй хууль бус цагаачдын өлгий нутаг юм. А.Меркель “Хууль бус цагаачлалтай тэмцэх нь Герман, Африкийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чухал хүчин зүйл” хэмээжээ. “Европын холбоог хагаралд оруулаад буй дүрвэгсдийн асуудал А.Меркелийн айлчлалын гол сэдэв байна” гэж ажиглагчид таамаглаж байна. Бельгийн нийслэл Брюссель хотод Сицилийн Катания боомтод саатаад байгаа хууль бус дүрвэгсдийн асуудлаар Итали болон Европын холбооны төлөөлөгчид уулзсан билээ. Италийн Эдийн засгийн хөгжлийн сайд Луижи Ди Майо цаашид улс орон нь гаднын дүрвэгсдийн асуудлаар илүү хатуу байр суурь баримталж, Европын холбооны улс орнуудын адил хариуцлага хүлээж, квотоо дагаж мөрдөхийг шаардсан. Мөн “Итали, Сицилийн арал нь Европ дахь дүрвэгсдийн лагерь биш. Хууль бус цагаачдын асуудал бизнес болж хувираад байна. Хууль бус цагаачид цүнхээ баглах хэрэгтэй боллоо. Италид ирээд байгаа Африк тивийн тэн хагаст бүү хэл нутгийн иргэдэд ч ажлын байр, орон гэр хомс байна” гэжээ.

Италийн эрх баригч нам болон “Таван од” популист хөдөлгөөнийхөн тус улсад байгаа хагас сая хууль бус цагаачдыг хөөн гаргана гэдгээ Европын холбоонд мэдэгдсэн юм. Улмаар дүрвэгсдийг Италиас гарах хүртэл түр хорогдох байраар хангахыг Европын холбооноос хүсчээ. Италийн эрх баригчид Сицилийн Катания боомтын “Дичотти” хөлөг дээр байгаа дүрвэгсдийг өөрийн нутаг дэвсгэр дээр хүлээн авахаас татгалзаж байгаа юм. Тиймээс Европын холбоонд хандаж Газрын Дундад тэнгис дагуух бусад улс орнууд, Европын улсуудыг Брюсселиас тогтоосон квотыг дагаж мөрдөн, адил тэнцүү үүрэг хүлээхийг шаарджээ. Гэсэн хэдий ч “Дичотти” хөлөг дээр байгаа хууль бус дүрвэгсдийн асуудлыг Брюсселийн тал шийдэхээр яаравчлахгүй байгаа нь Ромын бухимдлыг төрүүлж, Европын холбооны төсөвт төвлөрүүлэх мөнгөө төлөхгүй гэж заналхийлэхэд хүрчээ. Италийн эрх баригчид дүрвэгсэдтэй холбоотой асуудалд Европын холбоо дэмжлэг үзүүлж, асуудлыг шийдвэрлэх гарцыг олох ёстой ч өнөөг хэр дорвитой алхам авахгүй байгаад таагүй хандаж байгаа юм. А.Меркель Нигер, Чад зэрэг Африк тивээс шилжин ирэгсэд болон транзит шилжих хөдөлгөөнд оролцогч улсын хөгжлийг дэмжихийг Европын орнуудад уриалдаг билээ. Брюссельд өнгөрсөн зур гаа дугаар сард болсон цагаачлалын талаарх Европын холбооны удирдагч дын уулзалтын дараа А.Меркель “Бид хууль бус цагаачлалыг бууруулах, хил хязгаараа хамгаалах, эдгээр асуудалд үүрэг хариуцлага хүлээх талд нэгдмэл байр суурьтай байгаа. Бид боломжтой газар нь нэгдмэл шийдвэрт хүрэх гарцыг хайж, боломжгүй газар нь үйл ажиллагааны ерөнхий хүрээг бий болгохыг хүсч байна. Одоогоор Европын холбооны бүх гишүүн орны хүлээн зөвшөөрсөн төслийг батлах боломжгүй байна. Дүрвэгсдийн асуудлаар Европын холбооны орнууд зохих үүрэг хариуцлагатай. Гишүүн орнууд дүрвэгсдийн асуудлыг хоёр талт буюу олон талт хэлэлцээгээр зохицуулахыг санал болгоно” хэмээсэн. Германы канцлерын мэдэгдлийг ажиглагчид хууль бус ца гаачлалтай тэмцэх зорилгоор Европын холбооны хилийн хяналтыг чангатгах байр суурьтай нь холбон тайл барласан билээ. Хууль бус цагаачлалыг зохицуулах “Европын төсөл”-ийг батлах, үүдсэн маргааныг намжаахад А.Меркелийн Африкт хийж буй айлчлал чухал нөлөөтэй ажээ.

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (176.179.144.87)

    2018-08-28

    Uhruud.bas.gai.Boljl.la.bna.

  • (188.95.123.149)

    2018-08-28

    hureed ir bugdiigchin avnaa gez ooroon ehleed odoo euro holboo gez buu dongos afrikad esvel sirid ooroon nuu