“Инфинити” шинэ загвараа танилцууллаа

“Ниссан моторс” компанийн тансаг зэрэглэлийн “Инфинити” брэнд шинэ загварын автомашинаа танилцууллаа. “Prototype 10” нэртэй шинэ загвар нь 100 хувь цахилгаан хөдөлгүүртэй бөгөөд загвар дизайны хувьд 1960-аад оны уралдааны автомашины өнгө төрхийг орчин үеийн чиг хандлагатай хослуулсан байна.

Мөн энэхүү загвар “Инфинити” брэндийн Дизайн хариуцсан шинэ захирал Карим Хабибийн анхны загвар гэдгээрээ онцлог болжээ. Тус компанийн зүгээс шинэ загварууд түлхүү гаргаж эхэлснээр тансаг ангиллын цахилгаан автомашины зах зээл дэх байр сууриа бэхжүүлэхийг зорьж байгаа аж. “Инфинити” брэнд тансаг зэрэглэлийн автомашины зах зээлийн гуравдагч том тоглогч юм.

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)