А.Навальныйг 30 хоног саатуулахаар шийдвэрлэв
- 2018-08-29
- Дэлхий
- 2
Тверийн шүүх Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйг хууль бус жагсаал зохион байгуулж, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэсэн хэмээн 30 хоног баривчлан саатуулах шийдвэр гаргажээ. А.Навальный өнгөрсөн нэгдүгээр сарын 28-нд Оросын төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцэн олон нийтийн жагсаал зохион байгуулсан билээ. Түүнийг цагдаагийн албан хаагчид Москва хотын Пушкины талбайд саатуулж, түр саатуулах байр руу шилжүүлсэн байна. Алексей Навальныйг дэмжигч олон мянган иргэн түүнийг яаралтай суллахыг шаардаж цахим хөдөлгөөн өрнүүлжээ. А.Навальный Оросын Ерөнхийлөгч Владимир Путинг “Шударга бус сонгууль хийж байна” хэмээн эсэргүүцэж байсан юм.
Алексей Навальныйг өмнө нь хууль бус жагсаал зохион байгуулсан гэсэн үндэслэлээр хоёр ч удаа баривчилж, тэнсэн харгалзах ял өгч байсан. Үүний улмаас Ерөнхийлөгчид өрсөлдөх эрхээ хасуулсан удаатай. Тэрбээр Олон улсын хүний эрхийн шүүхэд өөрийг нь баривчилсан хэргүүд бүгд улс төрийн зорилготой гэсэн гомдол хүргүүлсэн. Одоогоор Штрассбург дахь Европын хүний эрхийн дээд шүүх ОХУ-ын Засгийн газрын эсрэг гаргасан тус гомдлыг шалгаж байгаа юм.
Х.Заяа
Сэтгэгдэл (2)
ИРГЭН (202.21.124.21)
Харин тиймээ, Оросын либерал, нэр төрд дуртай М.Горбачёв, Б.Ельцин нар агуу СССР-ийг америкийн агентлагуудын нөлөөгөөр үймүүлж задалсан нь оросын хувьд түүхэн том эмгэнэл юм. Хаа хамаагүй амьтас индиануудыг үндэстнээр нь хүйс тэмтрээд АНУ гэж холбооны улсыг тогтоож байхад СССР байж л байх байсан. Одоо Навальный мэтийн либералууд л Оросын дайсан шүү.
ЗОЧИН (202.21.124.19)
Оросыг барууныхан, англосаксончуудаас "ногоон" хармаалсан Навальный мэтийн либералууд л сүйтгэнэ шүү.