Мөнгөний нийлүүлэлт жилийн өсөлт 29 хувьд хүрч 17.2 их наяд төгрөг болжээ
- 2018-08-29
- Эдийн засаг
- 0
Монголбанкнаас сар бүр тогтмол зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Тус хурлаар санхүү, эдийн засгийн сарын статистик үзүүлэлтүүд, Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн талаар тайлбар мэдээлэл өгсөн юм. Энэ сард үнийн өсөлттэй холбоотойгоор инфляц өсч, Улаанбаатар хотод инфляц 8.8 хувьтай, улсын хэмжээнд найман хувьтай гарчээ. Манай улс ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдсантай холбоотойгоор 2018 онд банкны салбарт активын чанарын үнэлгээ хийгдсэн. Тус шалгалтын дүгнэлтээр арилжааны банкуудад 510 тэрбум орчим төгрөгийн нэмэлт өөрийн хөрөнгө шаардлагатай болохыг тогтоосон байна. Мөн энэ 2018 онд багтаан банкуудад дээрх дутагдлаа нөхөх үүргийг өгчээ.
Тайлант сард иргэдэд шинээр олгосон төгрөгийн зээлийн хүүгийн тархалтыг тоон үзүүлэлтээр авч үзвэл.
- Иргэдийн төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү 18.1 хувь байна Үүнээс:
- Цалингийн зээлийн хүү 5 хувь
- Тэтгэврийн зээлийн хүү 8 хувь
- Ипотекийн зээлийн хүү 12 хувь
- Бусад хэрэглээний зээлийн хүү 0 хувь
Тайлант сард хувийн байгууллагад шинээр олгосон зээлийн хүүгийн тархалт
-Хувийн байгууллага, бизнест олгосон зээлийн ЖДХ 17.4 хувь байна. Үүнээс:
-ХАА, газар тариалан 2 хувь
-Барилга 8 хувь
-Уул уурхай, олборлолт 6 хувь
-Худалдаа 4 хувь
-Боловсруулах үйлдвэрлэл 9 хувь
-Үйлчилгээ 8 хувь
Мөнгөний нийлүүлэлт жилийн өсөлт 29 хувьд хүрч 17.2 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сараас 0.8 хувиар буюу 131.2 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна. Нийт хадгаламжийн хэмжээ 12 их наяд төгрөгт хүрснээс 83.2 хувийг иргэдийн хадгаламж, 16.8 хувийг байгууллагын хадгаламж бүрдүүлж байна. Иргэдийн хадгаламжийн 19 хувийг, байгууллагын хадгаламжийн 37.2 хувийг гадаад валютын хадгаламж бүрдүүлж байна. Төв банк болон хадгаламжийн байгууллагуудын дотоод цэвэр активын дүн 18.4 их наяд төгрөг, гадаад цэвэр актив 1.2 их наяд төгрөгтэй тус тус тэнцэж байна. Дотоод цэвэр актив өмнөх сараас 183.7 тэрбум төгрөгөөр буурсан байна. Үүнд банкуудын эзэмшиж буй Засгийн газрын үнэт цаас төлөгдсөнтэй холбоотой. Дотоод активын 15.6 их наяд төгрөг нь эдийн засагт зээл хэлбэрээр гарчээ.
-Нийт зээлийн бүтэц-
Банкуудын зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 19.5 хувиар өсч 15.5 их наяд төгрөгт, иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 24.8 хувиар өсч 7.6 их наяд төгрөгт, Хувийн байгууллагынх 15.7 хувиар өсч 7.8 их наяд төгрөгт тус тус хүрчээ. Зээлийн үлдэгдэл өмнөх сараас 192.5 тэрбум төгрөг буюу 1.3 хувиар өсчээ. Хугацаа хэтэрсэн зээл өмнөх сараас 206.3 тэрбум төгрөг буюу 25 хувиар өссөн. Чанаргүй зээл өмнөх сараас 13.2 тэрбум төгрөг буюу нэг хувиар өссөн байна.
Нийт чанаргүй зээлийн 82.2 хувийг хувийн байгууллагад олгосон зээл бүрдүүлж байгаа бол нийт хугацаа хэтэрсэн зээлийн 83.2 хувийг хувийн байгууллагын зээл бүрдүүлжээ.
Тайлант сард олгосон ипотекийн зээл:
Тайлант сард 46.9 тэрбум ₮-ийн ипотекийн зээлийг 629 иргэнд олгосон байна. Үүнээс орон нутагт 6.3тэрбум ₮-ийн ипотекийн зээлийг 167 иргэнд олгожээ. Ипотекийн зээлийн үлдэгдэл 4.3 их наяд төгрөгт, зээлдэгчдийн тоо 93,885-т хүрчээ. Үүнээс:
- Нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн 17.6 хувийг орон нутагт олгосон зээл байна.
- Орон нутагт 25,030 иргэдийн 762.1 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
Сэтгэгдэл (0)