Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өсчээ
- 2018-08-30
- Эдийн засаг
- 0
Mөнгөний нийлүүлэлт (M2) 2018 оны 7 дугаар сарын эцэст 17.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 153.5 (0.9хувь) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 3.2 (22.8 хувь) их наяд төгрөгөөр өссөн байна.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2018 оны 7 дугаар сарын эцэст 917.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 14.0 (1.5хувь) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 29.5 (3.3хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2018 оны 7 дугаар сарын эцэст 15.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 192.5 (1.3хувь) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 2.6 (19.6хувь) их наяд төгрөгөөр өсөв.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2018 оны 7 дугаар сарын эцэст 1035.8 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 206.3 (24.9хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 143.7 (16.1хувь) тэрбум төгрөгөөр өсжээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.6 хувийг эзэлж, өмнөх сараас 1.3 пунктээр өсөж, өмнөх оны мөн үеэс 0.2 пунктээр буурсан байна.
Төгрөгийн америк доллартай харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2018 оны 7 дугаар сард 2462.83 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар суларсан байна.
Төгрөгийн рубльтэй харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2018 оны 7 дугаар сард 39.14 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар чангарч, өмнөх сараас 1.1 хувиар суларсан байна.
Сэтгэгдэл (0)