“Эрдэнэс Тавантолгой”-н 30 хүртэлх хувийг арилжаалах бэлтгэл ажил дуусчээ
- 2018-08-30
- Эдийн засаг
- 0
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлснээр, Тавантолгойн 30 хувьд IPO босгох төслийн багийнхан шуурхай ажиллаж буй бөгөөд оны сүүлчээр УИХ-д танилцуулахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд УУХҮЯ, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хамтарсан ажлын хэсэг тус компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалахтай холбоотой бэлтгэл ажлыг зохион байгуулаад дуусч буй ажээ.
Хувьцааны 30 хүртэлх хувийг хөрөнгийн зах зээлд арилжаалахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан компанийн дүрэмд зайлшгүй өөрчлөлт оруулах хуулийн шаардлага үүссэн байна. Энэ дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг ирэх сард товлон хуралдуулахаар шийдвэрлэжээ.
Хувьцааг нийтэд нээлттэй санал болгож арилжаалахтай холбоотой олон улсын аудит, хууль, эрх зүйн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ авах, ордын нөөцийг шинэчлэн тогтоох зэрэг ажлын даалгаврыг хийж гүйцэтгэсэн байна.
Сэтгэгдэл (0)