В.Путин: Тэтгэврийн насыг алгуур нэмнэ
- 2018-08-31
- Дэлхий
- 1
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шүүмжлэл дагуулаад байгаа тэтгэврийн шинэчлэлд буулт хийлээ. Тус улсын Засгийн газар тэтгэврийн насыг нэмэгдүүлэх төлөвлөгөө танилцуулсны дараа түүнийг дэмжигчдийн тоо 2014 оноос хойшхи хамгийн доод төвшиндөө хүрч буурсан юм. ОХУ-ын Ерөнхийлөгч өнгөрсөн лхагва гарагт шууд мэдэгдэл хийж, тэтгэврийн насыг нэмэгдүүлэхгүй бол тэтгэврийн систем аажмаар уналтад орж болзошгүй талаар ард иргэддээ анхааруулсан байна. Хэдий тийм боловч 55-63 болгож нэмэгдүүлэхээр тогтсон тэтгэврийн насыг 60 болгож бууруулах, гурав ба түүнээс дээш хүүхэдтэй эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг эрт тогтоохоор болсноо зарлалаа. Харин эрэгтэйчүүдийн тэтгэврийн насыг 60-65 болгох шийдвэрт өөрчлөлт ороогүй байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Тэтгэврийн шинэчлэлийн хуулийн төсөл нь ирээдүйд тэтгэврийн системийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилготой. Энэ нь тэтгэврийн хэмжээг хадгалаад зогсохгүй цаашид нэмэгдүүлэх нөлөөтэй. Тиймээс энэхүү хуулийн төслийн зорилтуудыг биелүүлэх хүрээнд тэтгэврийн насыг алгуур нэмэгдүүлэх шаардлагатай гэж харж байгаа. Энэ асуудал олон сая хүний хувьд ямар чухал ач холбогдолтой вэ гэдгийг ойлгож байна” гэж мэдэгдлээ. Тэтгэврийн шинэчлэлийн хуулийн төсөл батлагдвал тэтгэвэрт гарах хүмүүсийн насыг нэмэх арга хэмжээг ирэх 15 жилд шат дараатай хэрэгжүүлнэ. Одоогоор оросуудын тэтгэврийн дундаж хэмжээ сард 14 мянган рубль буюу 230 ам.доллартай тэнцэж байна.
Х.Заяа
Сэтгэгдэл (1)
Иргэн (43.242.243.49)
Манайд бол эр 65, эм 60 хэдэн сар гээ л яваад өгсөн биз дэ. тэтгэврийн мөнгөний дундаж нь 230₮ биз