Ж.Мөнхбат: Б.Махбал гэдэг хүн Дорждагвыг газрын даргаар томилох гэж талийгаачийг өрөөндөө 6-7 удаа дуудаж дарамталсан байдаг
- 2018-10-04
- Видео
- 0
Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авсан бол одоо үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хэлсэн үгэндээ "Тэр Дорждагва гэдэг хүнийг талийгаач Т.Гомбосүрэнгийн оронд томилох гэж Б.Махбал нь талийгаачийг 7-8 удаа өрөөндөө дуудаж уулзсан байгаа юм. Хууль, хүч прокурорын байгууллагын шударга ёс хаана байна. Нас барсан хүний архи уусан хэмжээг тогтоочихоод хэрэг үйлдсэн хүмүүсийн архины хэмжээг тогтоож чадахгүй байгаа юм бэ. 9 удаа гишгэлэн тамласан байхад яагаад бичлэгийн дагуу шалгахгүй байгаа юм бэ. Энийг шударга талаас нь шийдээч ээ гэж хууль хүчний байгууллагаас хүсч байна. Шаардлагатай бол энэ хэргийн төлөө дуугарна. Энэ бол санамсаргүй хэрэг биш. Тавуулаа байж байгаад нэг хүнийг бүлэглээд зодоод алчихсан байж, одоо талийгаач таван хүн бүлэглэж байгаад санамсаргүй өнгөрсөн болж хувирах гээд байна. Үхсэний хохь, амьдын зол гэдэг л болох гээд байна" гэв
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
М.Тогтох
Сэтгэгдэл (0)