Есдүгээр сард 2724 иргэнд ипотекийн зээлийг олгожээ

Монголбанк 2018 оны есдүгээр сард ипотекийн зээлд зориулж 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад олгожээ. Ингэснээр 239 иргэн шинээр ипотекийн зээлд хамрагдсанбайна.

Энэ оны эхний есдүгээр сарын байдлаар Монголбанкны эх үүсвэрээс 143.7 тэрбум төгрөг, Засгийн газрын эх үүсвэрээс 59.6 тэрбум төгрөг, нийт 203.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 2,724 иргэнд олгожээ.

Ипотекийн зээлийн хөтөлбөрт 2018 он дуустал 150 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгох тухай Монголбанкнаас мэдээлэл хийх үеэр тус банкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир хэлж байсан юм.

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)