Төрийн өмчит компаниуд 1,7 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ

Төрийн өмчит компаниудын ашиг орлогыг нэмэгдүүлэх, үргүй зардлыг бууруулах, менежментийг сайжруулах талаар сүүлийн 2 жилд шат дараатай арга хэмжээ авч ажилласны үр дүнд санхүү, эдийн засгийн үзүүлэлт сайжирч, зардал буурч, улсын төсөвт төвлөрүүлэх татвар, хураамж, ногдол ашиг эрс нэмэгдсэн байна. 2016 оны хагас жилээр 15 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан төрийн өмчит компаниуд 2017 онд 859 тэрбум төгрөг, 2018 оны эхний хагас жилд 762 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.

Мөн 2017 онд 12,6 тэрбум төгрөг, 2018 оны эхний 8 сард 37,7 тэрбум төгрөгийн ногдол ашигийг улсын төсөвт төвлөрүүлсэн нь 2016 оныхоос 3-6 дахин өсчээ. Төрийн өмчит компаниуд 2016 онд 1,1 их наяд төгрөгийн татвар, хураамж, төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлж байсан бол 2017 онд 1,7 их наяд төгрөг болж 600 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

“Төрийн өмчийн зарим үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах тухай” Засгийн газрын тогтоолыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хэрэгжүүлж 4 үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдаж улсын төсөвт 16,2 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)