Өргөдөл, гомдлын дагуу 576.6 сая төгрөгийн нөхөн олговор олгуулахаар шийдвэрлэлээ
- 2018-10-12
- Эдийн засаг
- 0
Хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хөрөнгө оруулагч, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон үйлчлүүлэгч тэдгээрийн хооронд гарсан зөрчил маргаанаас үүдэлтэй өргөдөл, гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэдэг. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар Хороо даатгуулагчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн асуудлаар нийт 103 өргөдөл, гомдол хүлээн авснаас 100 нь хуулийн хугацаанд хянан шийдвэрлэгдсэн бол гурав нь хянагдах шатандаа явж байна. Даатгалын салбарын өргөдөл, гомдлыг төрлөөр нь ангилбал жолоочийн хариуцлагын, авто тээврийн хэрэгслийн болон орон сууц, зээлдэгчийн эрсдэлийн даатгалын бүтээгдэхүүнтэй холбоотой өргөдөл нийт өргөдлийн 70.0 гаруй хувийг эзэлсэн бол даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан тухай өргөдөл 60.0 гаруй хувийг эзэлжээ.
Тайлант хугацаанд Хороонд ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд урьдчилан шийдвэрлэж, даатгуулагч иргэн, хуулийн этгээдийн нөхөн төлбөрт нийт 576.6 сая төгрөгийг олгуулах шийдвэрийг гаргаж, үүнээс 132.0 сая төгрөгийн даатгалын нөхөн төлбөр олгуулаад байна.
Сэтгэгдэл (0)