УИХ-ын гишүүд VS НИТХ-ын дарга С.Амарсайхан

УИХ-ын Өргөдөл гомдлын байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Зүүн баян рефайнери" ХХК-тай НИТХ-ын дарга С.Амарсайхантай холбоотой гэж ярьсантай холбогдуулан сэтгүүлчийн асуусан асуултанд НИТХ-ын дарга С.Амарсайхан хариулт өгч байна.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гаргаж Чойжин ламын сум музей доторх барилга болон Туушин зочид буудлын урд талын шат бүхий хэсгийг АЛБАДАН БУУЛГАСАН нь олны талархлыг хүлээж байна. Төр төмөр нүүрээ Туушин зочид буудалд харуулж чадсан билээ.

Түүний зоримог шийдлийн дараачаар иргэд дараагийн "туушиндах" барилга байгууламжийн саналыг ч гаргаад байна. Тухайлбал, Их тэнгэрийн амны замын эсрэг талд 2 га орчим газарт Туул голын бургасыг хядан, барилга байгууламж барьж буй  “Зүүнбаян рефайнери” компанийн талбай болон барилгыг "Туушиндах" санал гаргажээ.

Уг газарт “Зүүнбаян рефайнери” ХХК нь 2008 оны наймдугаар сарын 22-нд нийтдээ дөрвөн га газрыг аялал жуулчлалын зориулалтаар авсан байна. Гэвч Туул голын бургасыг хядаж байгаль орчинд хохирол учруулсан тул 2014 оны тавдугаар сард Богдхан уулын Хамгаалалтын газрын захиргаанаас тухайн ашиглаж буй газарт хяналт, шалгалт хийж, бургас мод сүйтгэсэн зөрчилд 6 сая 560 мянган төгрөгийн торгууль тавьж, төлүүлсэн байдаг.

Гэвч 2016 оноос бетон зуурмаг үйлдвэрлэх тоног төхөөрөмж оруулж, Туулын бургасыг олноор сүйтгээд зогсохгүй, БОАЖЯ-наас дахин 12 сая төгрөгийн торгууль ногдуулсныг мөн л төлжээ.

БОАЖЯ-наас тусгай зөвшөөрлийг цуцлахаа мэдэгдсэн ч НИТХ-ийн дарга С.Амарсайханы гэх “Зүүнбаян рефайнери” компани байгаль  орчны нөхөн сэргээлт хийх нь битгий хэл хашаагаа буулгахгүй, газар шорооны ажлаа үргэлжлүүлсээр байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.179.27.190)

    2018-10-17

    adilchan nuraagaacheee