Н.Баяртсайхан. Хөгжлийн банк гадаад санхүүгийн зах зээл дээрээс 500 сая ам.доллар босгож чадлаа

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан дээр валютын ханшийн талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдээлэл хийж байна. Тэрбээр байнгын хорооны гишүүдэд валютын ханшийн талаар мэдээлэл өгөх үеэрээ доорх мэдээллийг хийсэн юм. 

Н.Баяртсайхан: Нэг сайн мэдээ дуулгамар байна. Юу гэхээр өчигдөр шөнө Хөгжлийн банк гадаад санхүүгийн зах зээл дээрээс 500 сая ам.долларыг таван жилийн хугацаатай жилийн 7.25 хувийн хүүтэйгээр амжилттай босголоо. Энэ бол ямар нэгэн Засгийн газрын баталгаагүйгээр Хөгжлийн банк өөрөө явж босгосон мөнгө гэж үзэхээр Монголбанкны зүгээс амжилт гэж харж байгаа.

Энэ мөнгийг босгосон явдал бол манай гадаад валютын улсын нөөцөд учрах байсан дарамтуудыг тодорхой хэмжээгээр бууруулж өгч байна. 2019 он гараад 380 орчим ам.долларын өр төлөх хугацаа, график нь гарсан байгаа. Хугацаа тулсан өр төлбөрөө барагдуулах санхүүгийн эх үүсвэртэй болж байгаа нь Монгол Улсын гадаад валютын нөөцөд ирэх дарамтыг багасгаж байна. Мөн цаана Монгол төгрөгийн ханшийг тогтворжуулах алхам боллоо" гэв.   

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • sanhuu (103.57.94.229)

    2018-10-22

    noyon dolar 2560 bolood ediin zasag hund baidald orood baina. sangiin said hurelbaatar ogtsoroh bolson baina.ediin zasgiin himaral bolood baihad dorbitoi arga hemjee abahgui shoudaad baidiin.hubiin hebshilld dolariin hanshnii zohiomol hoorogdol ih daramt boljin