Х.Нямбаатар: О.Баасанхүү гэдэг хүнийг хамаагүй яриулмааргүй байна
- 2018-10-18
- Видео
- 0
УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар 2019 оны төсвийг дагаж орж ирсэн хуулиудыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас асуулт тодруулга авч байх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Х.Нямбаатар нар хүчирхийлэлтэй холбоотой асуудлаар ам муруйгаад авав.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Хүүхдүүдийг дандаа ойр дотны хүмүүс нь хүчирхийлж байна. Би хуулийн төсөл санаачлаад Хууль зүй, дотоод хэргийн сайдад өгсөн ч явахгүй байна. Х.Нямбаатар гэдэг бацааныг овоо юм хийх болов уу гэсэн чинь ер хөдлөхгүй юм" гэв.
Үүний хариуд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Би энэ О.Баасанхүү гишүүнд хоёр жил доромжлууллаа. Өөрийг нь оймсондоо хавчуулж УИХ-д оруулж ирсэн даргаа ч доромжилно. УИХ-ын гишүүдэд үнэтэй зураг шахна. Аваагүй хүнийг нь доромжилно. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг заалт өөрчлөгдөөгүй. Гэтэл хүн гүтгэж, доромжлоод байна" хэмээв.
Сэтгэгдэл (0)