Л.Энхболд: 340 сая тонн нүүрс буюу 60 гаруй тэрбум төгрөгийн хохирол учираад байна

Өнөөдрийн хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх Улсын ерөнхий прокурорын мэдээллийг сонслоо. Мэдээллийн дараа гишүүд Улсын Ерөнхий прокуророос сонирхсон асуултдаа хариулт авсан юм. 

Энэ Л.Энхболд гишүүн “2010-2011 онд Өмнөговь аймгийн Гашуун Сухайтын боомтоор 3858 машин, 379 тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтийн татвар хяналттай, номер дугаартайгаа илрээд бүрдүүлэлтгүй гарсан байна. Энэ хэргийг танайхаас хэрэгсэхгүй болгосон. Үүний улмаас дахин давтагдсан хэрэг гарч байна. Саяхан Монгол Улсын Засгийн Газраас Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч Эрдэнэс Таван толгойгоос 340 мянган тонн нүүрс алга болсон гэсэн зүйл гаргаад ирлээ. Өмнө илт тодорхой юмыг хэрэгсэхгүй болгосноор үүнтэй холбоотой үргэлжилж байна гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар 340 сая тонн нүүрс буюу 60 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирчхаад байна. Ийм ноцтой асуудлыг та яаж хянаж, шалгаж байгаа вэ гэхэд М.Энх-Амгалан прокурор “Саяны хэрэг дээр хэрэг бүртгэл нээгдээд хэрэг шалгагдаж байгаа.

Шалгаж байгаа хэрэг учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Өмнө 2013 онд хэрэг хаасан ийм асуудал байдаг. Тухайн үед энэ асуудлыг сэргээе гэж ярьсан боловч хэрэг хэлэлцэх хугацаа дуссан асуудлаар сэргээх боломжгүй болсон учраас ингээд байж байна. Яах аргагүй ноцтой асуудал үүссэн байдаг” хэмээн хариулав.

М.Энх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)