Монгол Улсад 36.22 сая ам.долларын санхүүжилт хийгдэв

Олон Улсын Валютын Сан (ОУВС)-ийн Захирлуудын зөвлөл 2018.10.31-ний өдөр хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн  тав дахь шатны үнэлгээний тайланг хэлэлцэж батлав. Тус үнэлгээгээр хөтөлбөрийн хэрэгжилтийг эерэгээр  үнэлсэн. Тодруулбал, төсвийн тоон үзүүлэлтүүд зорилтоос даван биелж, гадаад валютын нөөц зэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх гүйцэтгэлүүд зорилтыг хангахын хамт Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг байна хэмээн дүгнэв.

Үүний үр дүнд 36.22 сая ам.долларын санхүүжилт 2018 оны 11 дүгээр сарын 02-ны орой Монголбанкны дансанд шилжин орж, улмаар гадаад валютын улсын нөөцийг энэ хэмжээгээр нэмэгдүүллээ.  Ингэснээр тус хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас Монгол Улсад олгосон санхүүжилтийн дүн 217.33 сая ам.долларт хүрэв.

Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд олон улсын банк санхүүгийн байгууллага болон донор орнуудаас 2017 онд нийт 728 сая ам.долларын санхүүжилт хийгдсэн бол 2018 онд нийт 836 сая ам.долларын санхүүжилт хүлээгдэж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • зочин (66.181.160.97)

    2018-11-05

    арчаагүй, хулгайч,ханаж цаддаггүй новшнууд энэ олон жил төрийг минь гутааж, олон зуун жилээс өдийг болтол амь насаараа дэнчин тавьж ийм сайхнаар нь хүлээлгэж өгсөн эх орныг минь хоосолж, туйлдуулж дуусгалаа. Одоо сайхан сайхан нэртэй мөнгө зээлсэн, өгсөн харийнхны эрхшээлд орж, ард түмэн нь гишгэх газар, уух усаа гуйж, худалдаж авах цаг ойртсон байна. Намаар өвчилсөн дээд, дунд, доод шатны бүх авилгачдыг бүгдийг нь Хятадын удирдагч шиг удирдагч гарч ирээд зайлуулж, хуулийн хариуцлага тооцож, төрийг минь цэвэрлэдэг ч болоосой. Эх орны минь баялаг, эд хөрөнгө, ард түмний минь тэвчээр барагдаж байгаа биз дээ. 3 хан сая хүнээ аваад явчиж чадахгүй, яасан идэж ханадаггүй новшнууд вэ. Үнэхээр хайран эх орон минь. Хайран өвөг дээдсийн минь нэр хүнд.

  • Hulgaich (202.9.43.158)

    2018-11-05

    MAN niihan huvaaj husah ni oilgomjtoi. Tegeed hunii mungiig ard tumen tulnu.

  • (103.57.92.102)

    2018-11-04

    Энэ их херенге хаашаа урсав

  • (59.153.114.175)

    2018-11-04

    хүний мөнгө бол хүний л биз дээ баярлаад байх ч юу байхав дээ

  • darvin (202.55.180.58)

    2018-11-04

    Olon ulciin balutiin can Mongol bolon jijig hogjil buurai ulc ornuudiig orond oruulj yduuruulah ylovlogootei um shig bn Mongol ulc yhaa aldcan yduu ulc bish harin baigaliin baylagaaraa delhiid deeguur oroh oron oorcdiin noots bololtsoogoo ashiglaj chadval amarhan ediin zacag cergene Orociin eronhiilogch heg cariin dotor Mongol ulciig hold deer ni bocgoj chadna tegeeheer ene olon cetgelgui chadamjgui huvia hicheecen gishuudeec calah tsag bolj huvalz shig Mongolchuudiig corj bn JDU uildveriin zeeleecluivardcan mpngpoo ard tumend butsaaj ogcon deer Angiliin eronhii caid baican Margaret Tetcher helehdee tatvar tologchidiin mongo baihaac bish tord baigaa nohduud mongoluivardah erhgui gecen utagatai ug helcen baidag tiimeec odoo farlament buh luivraa ilchilj buuj ogbol taarna