Х.Баделхан сайд "Ипотекийн зээл олголтын байдал, цаашид авах арга хэмжээ"-ний талаар мэдээлэл хийлээ

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан "Ипотекийн зээл олголтын байдал, цаашид авах арга хэмжээ"-ний талаар мэдээлэл хийв. 

-Ипотекийн зээлийн журам 2008 оноос эхэлсэн. Үүнээс хойш 4-5 удаа журам гаргасан байдаг. 2008-2012 онд 42661, 2013-2016 онд 80 гаруй мянган өрх ипотекийн зээлд хамрагдсан байна. 2016 оноос манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан учраас зээл олголт хумигдсан. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс Засгийн газар энэ хөтөлбөрийг өөр дээрээ авах зөвлөмжийг ОУВС-гаас өгсөн.  

2017 онд 10 мянган айл ипотекийн зээлд хамрагдсан. 2017 оноос эхлээд төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө тусгаад зээлийг явуулж байгаа. 2017 онд 110, 2018 онд 120 тэрбум төгрөг улсын төсөвт тусгасан. Ипотекийн зээлийг гурван эх үүсвэрээс санхүүжүүлж байгаа. Тодруулбал, улсын төсвөөс, зээлийн эргэн төлөлт, арилжааны банкууд өөрсдийн эх үүсвэрээ гаргаад явж байна. Эхний арван сарын байдлаар 248 тэрбум төгрөгийн зээлийг  3798 иргэнд арилжааны банкны эх үүсвэрээр олгожээ. Харин Монголбанк болон улсын төсвөөс 3578 иргэнд 236 тэрбум төгрөгийн зээл олгож нийт 7383 айл зээлд хамрагдаад байна. Оны эхэнд өнгөрсөн оныхтой ойролцоо дүн гарна гэсэн тооцоо гаргасан. Энэ тоотой дүйж очно” гэлээ.

Б.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ариунболд (202.131.225.150)

    2018-11-13

    Интертэд 1-2 цаг идэвхитэй ажиллаад л мөнгө олох боломж байна. http://StartWeeklyJob.com/?userid=104104 Линкээр ороод START NOW гэсэн товч дарж бөглөнө 1.Нэвтрэх нэр өгнө 2. 4-н оронтой нууц үг 3. email бичнэ байхгүй бол өөр хүнийхээр бөглөж болно 4. Mongolia гэж бичнэ 5. Өөрийн нэрээ бичээрэй Дээрх линкээр ороод бүртгүүлээд нэвтэрсний дараа нь өөрийнхөө линк хаягыг group post тавьж хүн урьж элсүүлээд л болно. Оноо 300 хүрэхээр цаанаас данс нэхнэ, дансаа бөглөөд цалин орно. Одоо та groupuuded postoo оруулж хүнээ уриад л болоо. Одоо танд 10$ байна гэсэн үг