Оны эхний 10 сард 2,4 тэрбум ам.долларын нүүрс экспортолжээ
- 2018-11-19
- Эдийн засаг
- 0
Манай улс оны эхний 10 сарын байдлаар 2,4 тэрбум ам.долларын өртөгтэй 31,3 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ тухай ҮСХ-ноос мэдээлсэн байна. Энэ нь жилийн үзүүлэлтээрээ 10 хувиар өссөн гэсэн үг юм.
Нүүрс нь Монгол Улсын экспортын хувийг дангаараа бүрдүүлдэг. Ирэх онд манай улс нүүрсний экспортоо жилийн 42 сая тонн болгож нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна.
Сэтгэгдэл (0)