“Ноолуур хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны санхүүжилтийн хүсэлтийг хүлээн авч байна

“Ноолуур хөтөлбөр”-ийн хүрээнд 2 дахь шатны санхүүжилтийг самнах дамжлагаас дээш үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн хүсэлтийг дараах зарчмын дагуу хүлээж авна.
 

  1. Аж ахуйн нэгж ХАВСРАЛТ-1 дэх асуултуудад үнэн зөв хариулж nooluur@dbm.mn цахим хаягт илгээнэ. ХАВСРАЛТ-1-ийг энд дарж татаж авна уу.
  2. МУХБ ирүүлсэн хариултуудыг “Зээлийн хүсэлт илгээх цахим систем”-д системийн админ дотоодоосоо бүртгэнэ. Харилцагчийг дараах 6 файлыг ирүүлэх и-мэйл явуулна.
  3. Зээлийн зарцуулалт
  4. Төслийн товч танилцуулга
  5. Төслийн мөнгөн урсгал
  6. Барьцаа хөрөнгийн жагсаалт
  7. Зээлийн өргөдлийн маягт
  8. Санхүүжилт хүссэн албан бичиг
  9. Хүсэлтийг бүртгэсэн тул харилцагч зээлийн хүсэлт бүртгүүлэх системд нэвтрэн тус хүсэлт дээрээ материал нэмж өгөх боломжтой болсон байх тул тус 6 файлыг хавсаргаж илгээнэ.
  10. Тус 6 файл нэмж ирснээр зээлийн хүсэлтийг хүлээж авсанд тооцно.   
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)