120 ам.метр хүртэл хэмжээтэй амины орон сууц барихад зээл олгоно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар орон сууцны зээлийн хөнгөлөлттэй санхүүжилтийн журам баталсан байна. Ингэснээр ипотекийн найман хувийн зээлийн санхүүжилтэнд зарцуулагддаг 300 тэрбум төгрөг 500 тэрбум төгрөг болж нэмэгдэх бөгөөд найман хувийн орон сууцны зээл авах иргэд 70 хувь хүртэл нэмэгдэх боломжтой гэж тооцоолжээ. Мөн Хөгжлийн банкны санхүүжилтээр яармагт барьж буй 972 айлын орон сууц ирэх нэгдүгээр сард ашиглалтад орох юм байна. Үүнтэй холбогдуулан БХБ-ын сайд Х.Баделхан мэдээлэл хийлээ.

Тэрээр "Орон сууцны хөнгөлөлттэй зээлийг анх удаа орон сууц авч байгаа хүмүүст олгоно. Тухайн нийслэл хотын ерөнхий хотын төлөвлөгөөнд тусгагдсан байршлаас орон сууц олгоно. Гэр хороололд амины орон сууц барихад зээл олгоно. Ингэхдээ амины орон сууц дэд бүтцийн шийдэлтэй байх ёстой. 120 ам.метр хүртэл хэмжээтэй амины орон сууц барихад зээл олгохоор шийдвэрлэлээ.

Мөн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн. Зээлийн урьдчилгаа 30 хувь хэвээрээ. Манай улс ОУВС-тай өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж ажиллаж байгаа учир зээлийн урьдчилгааг бууруулах боломжгүй байна" гэв. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)