Чанаргүй зээл өмнөх оноос 911 тэрбум төгрөгөөр өсчээ

 

 Чанаргүй зээлийн хэмжээ арав, арваннэгдүгээр сард огцом өссөнийг Үндэсний статистикийн хорооны гаргасан тайлан харуулж байна. Өчигдөр танилцуулсан нийгэм эдийн засгийн үзүүлэлтээр 2018 оны арваннэгдүгээр сарын эцэст банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2.0 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх сараас 106.6 тэрбум, өмнөх оны мөн үеэс 911 тэрбум төгрөг буюу 78.8%-иар өсжээ. Энэ нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 12.4 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 3.8 пунктээр өссөн дүн юм. 

 

Тайлант хугацаанд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 16.7 их наяд төгрөг байгаа нь өмнөх сараас 263.1 тэрбум, өмнөх оны мөн үеэс 3.2 их наяд төгрөгөөр буюу 23.9%-иар нэмэгдээд байна. 

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2018 оны арваннэгдүгээр сарын эцэст 974  тэрбум төгрөг болж, өмнөх сараас бага зэрэг бууржээ. 

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2018 оны арваннэгдүгээр сарын эцэст 18.6 их наяд төгрөг хүрэв. Энэ нь өмнөх сараас 321.8 (1.8%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 3.8 их наяд буюу 25.9% хувиар өссөн байна.

Гүйлгээнд гаргасан нийт бэлэн мөнгө арваннэгдүгээр сарын эцэст 895.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 7.3 (0.8%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 70.4 (8.5%) тэрбум төгрөгөөр тус тус өсжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (150.129.142.140)

    2018-12-19

    Чанаргүй зээл өмнөх оноос 911 тэрбум төгрөгөөр өссөн нь мөнгө идэх арга гэдгийг АТГ шалгаж хуйвалдааныг илрүүлж хариуцлага тооцох цаг болжээ. Ямар зээлийг чанаргүй гэдэг юм, чанаргүй юм бол яагаад зээл олгоод байдаг юм, зээлдэгчийн орон сууц, машин, бусад үл хөдлөх хөрөнгийг дээд зэргээр барьцаалж гэрээ байгуулдаг атлаа яагаад зээл нь чанаргүй болчихдог юм.