Шатахууны үнэ цаашид үе шаттай буурна

УУХҮЯ, АМГТГ-аас компаниудад шатахууны хилийн үнэ буурсан үед жижиглэнгийн үнийг буулгаж байх чиглэл хүргүүлсний дагуу 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс  эхлэн АИ-92  бензиныг улсын хэмжээнд 100 төгрөгөөр бууруулсан билээ.

Энэ хугацаанд иргэдээс зарим компани үнээ буулгаагүй талаар мэдээлэл ирүүлсний дагуу МХЕГ-аас ШТС-уудад хяналт шалгалтыг явуулж, өргөн хэрэглээний бараа худалдаалагч аж ахуйн нэгжүүдэд шатахууны үнэ буурсантай холбогдуулан бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах  албан даалгаврыг хүргүүлээд байна.  

ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй шатахууны 2018 оны 12 дугаар сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 82-148 ам доллараар буурч, Аи-92   автобензин 617 ам.доллар/тн, дизелийн түлш  706 ам.доллар/тн болоод байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Zochin (103.9.88.242)

    2018-12-21

    http://StartWeeklyJob.com/?userid=138871