С.Болд: Арваннэгдүгээр сар нийгэм, эдийн засагт "хар" гэмээр цаг хугацаа байлаа
- 2018-12-21
- Эдийн засаг
- 0
Санхүүгийн зах зээлийн тулгамдсан асуудлыг хөндөн ярилцаж, салбарын бизнесийн олон талт байр суурийг нэгтгэж, упс төрийн болон зах зээлийн бодлого, шийдвэрийг тодорхойлогчдод хүргэдэг “Bloomberg finance forum” хоёр дахь удаагаа боллоо. Энэ үеэр Хас банкны ахлах эдийн засагч С.БОЛДТОЙ ярилцсан юм.
-Сүүлийн үед валютын ханш огцом хөдөлж, нэлээдгүй нэмэгдлээ. Энэ нь мөчлөг дагасан өөрчлөлт үү, ер нь ийм байдаг уу?
-Валютын ханшийг ярихын тулд эдийн засгийн нам өсөлтөөс дундаж руу орсон өнгөрсөн болон энэ оны төлөв байдлыг харах хэрэгтэй. 5.3-6.4 хувийн эдийн засгийн өсөлттэй орчин гэсэн уг. Энэ хугацаанд буюу 2018 оны эхний улиралд валютын ханш маш тогтвортой цаашид аажмаар чангарах төлөвтэй, Төвбанк илүүдэл ам.долларыг худалдан авч байлаа. Дөрөвдүгээр сараас төгрөгийн ханш сулрах хандлагатай болж, наадмын дараа улам эрчимжсэн. Монголбанк одоо 1.5 тэрбум ам.долларын интервенц хийсэн нь нийт нөөцийн бараг гуравны нэг болж байна. Үүний нөгөө талд эдийн засгийн суурь (фундамент) дээр ямар өөрчлөлт гарсан гэхээр бараа болон үйлчилгээний гадаад худалдааны ашиг өнгөрсөн оны мөн үед 400 сая ам.доллар байсан бол одоо 470 сая болжээ. 900-гаад сая ам.долларын энэ огцом шилжилтийн эсрэг Төвбанк 1.5 тэрбум ам.доллараар интервенц хийсэн ч төгрөгийн ханш 8.9 хувиар суларчихлаа. Он дуустал одоо гайгүй байх л даа.
-УИХ-аас ирэх оны улсын төсвийг хэлэлцэж баталсан. Үүнд та ямар бодолтой байгаа вэ?
-Ирэх оны нэгдүгээр сард урд хөршийн үндэсний баяр болж, хил гаалийг хэсэг хугацаанд хаадаг. Түүнээс хойш Цагаан сарын дараагаас эдийн засгийн идэвхжил, зээлийн мөчлөг дагасан валютын суурь эрэлт үүсч эхэлнэ. Бидний хувьд эдийн засгийн суурь орчинд юу болоод байгааг анзаарч байна. Энэ оны арваннэгдүгээр сар Монголын нийгэм, эдийн засагт “хар” гэмээр цаг хугацаа байсан. Улс төрийн тогтворгүй байдал, улсын төсвийг баталсан цаг үе гээд олон үйл явдал болж өнгөрлөө. Инфляц 8-9 хувьтай, мөнгөний ханш мөн төдий хувиар суларчихсан, чанаргүй зээлийн хэмжээ банкны салбарын зээлийн нийт үлдэгдлийн 12 хувийг эзэлсэн ийм үед ярьж байгаа тоо. Үүнд суурилсан төсвийн маш том тэлэлт сонгуулийн өмнө явагдах гэж байна. Эндээс иргэд юу хүлээх вэ. Үнэ ханш ер нь буухгүй, нийлүүлэлтийн шалтгаантай инфляцын дарамт хэвээр байх нь гэж ойлгож байна. Монголбанкны сүүлийн судалгаанд байсан. Одоо ярьж байгаа есөн хувийн инфляцын таван пункт нь мах, шатахуун, хатуу түлш (нүүрс) гэсэн гурван бүтээгдэхүүн дээр л байна. Эдгээр бараа бүтээгдэхүүний үнэ огцом хөдлөөгуй бол инфляц бүр бага байх байж. Гэтэл Төвбанк арваннэгдүгээр сард зах зээл рүүгээ дохио өгсөн нь бодлогын хүүгээ нэг нэгж хувиар өсгөсөн явдал байлаа.
-Монголбанкинд хуримтлагдсан валютын нөөцийг хэрхэн зарцуулах ёстой гэж та харж байна вэ?
-Оны төгсгөлд валютын нийлүүлэлт бага болчихдог улирал л даа. Ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл энэ үргэлжпэх байх. хоёрдугаар улирлаас нүүрсний нийлүүлэлт нэмэгдэх боловч дотоодын эдийн засагт болдог үйл явцын тухай тэр бүр ярихгүй байна. Одоогоос 14 сарын өмнө Засгийн газрын үнэт цаасыг дотооддоо арилжаалахаа больсон. Энэ хугацаанд Засгийн газрын үнэт цаас дээр хуримтлагдаж байсан төгрөгийн эх үүсвэр Төвбанк руу шилжлээ. Үлдэгдэл нь 4.1 их наяд төгрөг болсон нь түүхэнд байгаагүй үзэгдэл.
-Ирэх жилийн улсын төсөв, мөнгөний бодлогыг УИХ, Засгийн газар маш өөдрөгөөр төсөөлсөн. Таны хувьд ямар бодолтой байна вэ?
-Ирэх жилийн хувьд ханшийн энэ хөдөлгөөнийг харж байхад маш тогтворгүй байна. 2019 он эдийн засагчдын ярьж, шинжээчдийн таамаглаж байгаачлан 2020-2021 онд ирж болзошгүй хямралын өмнөх жил байх юмуу эсвэл өсөлт харьцангуй тогтвортой 6.4 хувиа хадгалах уу гэдэгт хувийн сектор эргэлзээтэй байна. Засгийн газраас 8.0 хувийн эдийн засгийн өсөлт төлөвлөчихсөн, 42 сая тонн нүүрс экспортолно гээд тооцоолчихсон, уул уурхайн орлого 70 хувиар өснө гэж таамаглачихсан байгаа. Гэтэл энэ бүхэн эсрэгээрээ өөрчлөгдөх гээд байгаа юм биш үү. Төвбанк болохоор эрсдэлд дургүй, харин ч сөргөөр ажиллаад байгаа ч юм шиг. Энэ дунд хувийн секторт эргэлзээ үүсч, чаддагаараа 6.8 хувийн бизнесийн идэвхжил болно, үнэ 8-9 хувиар өснө гэсэн хүлээлттэй байна. Ханшийн энэ нөлөө, төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал өнгөрсөн оныхоос 2.7 хувиар өсчихсөн нөхцөлд ханш одоогийнхоос ч сулрах вий гэх болгоомжпол байна. Ийм байдлаас шалтгаалаад ханшийн өөрчлөлт болж байгааг үгүйсгэх арга алга. Үүнээс үүдэн санхүүгийн зах зээлд ажиллаж байгаа бидний хувьд харилцагчийг хамгаалах бодлого барьж, ам.доллараар зээл авчихсан харилцагчдадаа зөвлөгөө өгч байгаа бол нөгөө талд төсөв, мөнгөний бодлогын 2019 оны суурь төсөөллийн гол нөхцөлийг зөрчихвий гэж болгоомжилж байна.
ВАЛЮТЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГА БАЙНА
-Монголбанкны үндсэн зорилго нь төгрөгийн тогтвортой байдлыг хангах явдал юмуу үнийнх үү гээд асуудал байна. Олон улсын жишгийг харвал үнийн тогтвортой байдлыг хангах гэсэн хуулийн заалттай, энэ дагуу инфляцаа онилоод явдаг юм билээ. Төвбанкны тухайд төгрөг, үнийн тогтвортой байдлыг хамт яриад явчихдаг учраас олон нийт валютын ханшийг бас хариуцах ёстой гэж ойлгодог. Хуулийн дагуу ханшийн тогтвортой байдлыг хангах гол арга нь мөнгөний бодпогын хүү байгаа юм. Бодлогын хүүг байнга хөдөлгөөд байдаг хэрэгсэл биш. Үүний цаана заавал байлгах нөөц үзүүлэлт байдаг ч өнөөдрийнх шиг банкууд дээр 4.5 их наядын илүүдэл нөөц хуримтлагдчихсан нөхцөлд үр дүнгээ өгч чадахгүй. Мөн валютын нөөц түүнээс интервенц хийх арга байж болох ч одоо байгаа 3.4 тэрбум ам.доллар нь манай улсын нэг жилийн импортын 6-8 сарын хэрэглээг хангах л нөөц. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгасан бутэн жилийн валютын нөөцтэй байх заалтын тал гаруй хувийг л хангах хуримтлал юм. Үүнийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. Нөгөө талаар хуулиар хүлээлгээгүй ч ханшийн тогтвортой байдлыг хадгалах шаардлага, үүрэг хариуцлага байгааг ухамсарлаж. тогтвортой байлгах гэж хичээж байна. Үүкзэс гадна гадаад орчинд амдолларын ханш чангараад байхаар Монголбанк ямар хариу арга хэмжээ авах ёстой вэ гэхээр бодлогын хүү л байна. АНУ-ын Төвбанк долпарын бодлогоо өсгөж. үнэ цэнийг нэмэгдүүлэхтэй зэрэгцээд бусад улс ч ийм л арга хэрэглэдэг. Тухайлбал турк лир, орос рублийн бодлогын хүүгээ өсгөсөн. Манайх ч мөн адил. Бодлогын хүүгээ өсгөх нь санхүүгийн бүтээгдэхүүн болох зээлийн хүүг нэмэгдүүлчихэж байгаа учраас арилжааны банкуудад хэчнээн илүүдэл нөөц байлаа ч зээл гаргах боломжгүй болчихдогоос үзэхэд Монголбанкнаас явуулж байгаа мөнгөний бодпого нь зөвхөн нэг зүйлд бус нийт макро түвшний бодлогод чиглэдэг гэдгийг харуулж байгаа юм. Ирэх оны улсын төсөв 11.6 их наяд буюу өмнө хэзээ
ч байгаагүй өндөр зардалтай баталлаа. Энэ тохиолдолд мөнгөний нийлүүлэлтэд орон зай байхгүй. Тийм болохоор энэ хэрээр зээлийн хэмжээ багасна л гэсэн үг.
ТӨГРӨГИЙН ХУДАЛДАН АВАХ ЧАДВАРЫГ АЛЬ Ч ӨНЦГӨӨС ЯРЬЖ БОЛНО
-Ханшийн тухай олон жил ярьж байгаа ч Монголбанкны үндсэн үүрэг, зорилго юу юм гэдгээс эхэлж яриуштай санагддаг. Төгрөгийн худалдан авах чадвар гэдгийг аль ч өнцгөөс ярьж болно. Ханш болон инфляцын тухай ярихаар Монголбанкнаас тогтвортой байдлыг шаарддаг. Сэтэл ийм байдлыг тогтоох бүх арга хэрэгсэл нь Монголбанкинд байна уу гэвэл хуулиараа “боломжгүй гурвалжин”-г л харуулж байна. Тодруулбал, хэрэв Төвбанкны мөнгөний бодлогод ханшийн бодлогыг оруулж ирвэл, уучлаарай, капиталын урсгалыг нь зохицуулах арга механизмыг тэдэнд олгох ёстой. Үүнийг өгөхгүйгээр ханшийн тогтвортой байдлыг Төвбанкнаас шаардах нь буруу. Энэ бол экономиксийн суурь ойлголт. Харамсалтай нь, амьдралд үүнийг ойлгодог ч эрх зүйн орчин нь бүрдээгүй байна. Тиймээс энэ талаар нарийвчлан хэлэлцэж, нэг талд нь гаргахгүй бол тодорхой бус байдал олон жил ужгирч, цааш явах бололтой юм. Нөгөө талаар валютын урсгал гадагшлаад орж ирэх нь бага юм биш үү гэх эргэлзээ хавтгайрчих вий гэсэн болгоомжлол байна. Үнэндээ 1.5 тэрбум ам.долларын дотбгш чиглэсэн урсгал байна. Арваннэгдүгээр сард энэ урсгал бага зэрэг саарсан боловч оны эхний арван сард 0.1 тэрбумын л зөрүү байгаа. Гэхдээ олонх нь өнгөрсөн бус ирээдүйн дата (өгөгдөл)-г хардаг учраас бид бодлогын айхавтар том шийдэл хийж чадахгүй. Тиймээс бид урт хугацааны шийдлээ зоригтой хийхгүй бол богино хугацаанд өнөө, маргаашаа харсан шийдвэрүүд асуудлыг улам л хуримтлуулна. Үүний дотор нийгмийн шинж чанартай эрсдэл нэмэгдэж байгааг төдий л хөндөхгүй байна. Тухайлбал, орлогын тэгш бус байдал. Энэ нь нийгмийн давхарга (ядуу, дунд, баян гэх мэт)-д шилжих хөдөлгөөнийг хязгаарлаад байна. АНУ-ын Ерөнхийлөгчөөр Д.Трамп сонгогдоход энэ байдал асар их нөлөөлсөн байдаг. Манай улсын хувьд улс төрийн энэ тогтворгүй байдал эдийн засагт ч нөлөөлж, ханшийн өсөлтийг үргэлжлүүлэх магадлалтай гэх айдас төрүүлж байна.
ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ ХУМИХ ШИЙДВЭР ОРОЙТСОН БАЙХ МАГАДЛАЛТАЙ
-Монголын эдийн засаг хямралаасаа гарч гайгуй сэргэж эхэллээ. Валютын нөөц 3.4 тэрбум ам.доллар болсон. Гэхдээ валютын ханшийн дарамт, эдийн засгийн нөхцөл байдал эмзэг хэвээрээ байна. саяхан болж өнгөрсөн нүүрсний экспортын хил гааль дээрх багахан хугацааны саатлаас шууд харагдлаа. Бодлогын түвшинд 2020-2021 онд тохиолдож болзошгүй эрсдэл, хямралаас урьдчилан сэргийлж, бэлтгэлээ хангах, импортын бараа бүтээгдэхүүн хэрэглэж ашигладаг аж ахуйн нэгжээ яаж хамгаалах зөв, тэнцвэртэй байлгахад л илүү анхаарах ёстой. Төвбанкны зүгээс өөрийн эрх үүрэг, хэм хэмжээний дотор валютын зээлийн эрсдэлийн жинг нэмэгдүүлж, хэрэглээний зээлийн хугацааг хумьсан гээд шат дараатай арга хэмжээ авч байна. Гэвч хэрэглээний зээлийн хугацааг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хумих гэж байгаа шийдвэр нь оройтсон байх магадлалтай. Энэ хугацаанд арилжааны банкууд зээл олголтоо эрчимжүүлж байх шиг байна. Энэ жилийн улсын төсвийн тухайд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсаны улмаас зарцуулалтад нь хязгаартай хандаж, энэ оны эхний 11 сарын байдлаар JTB гурав орчим хувийн ашигтай гараад байна. Оны эцэст бага зэрэг нэмэгдэх байх. Ирэх оны төсвийн хувьд зардал нэлээд өсөхөөр байна. Ялангуяа дотоодын хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэхээр байгаа. Үүнд импортыг өдөөх хөрөнгө оруулалтыг багагуй тусгасан байна. Мөн 2019 онд экспортын гол нэрийн түүхий эдийн үнэ ханш буурах төлөвтэй харагдаж байгаа юм. Үүнээс. шалтгаалан 2020-2021 онд учирч болзошгүй эдийн засгийн хямрал, доргионоос болгоомжилж, шинэчлэлийн шинж чанартай авч хэрэгжүүлж буй мөнгөний болон зээл, сангийн бодлогоо тууштай үргэлжпүүлэх хэрэгтэй. Сонгуулийн мөчлөг ойртож байгаатай холбогдуулан Төсвийн тухай хуульд өөрчлөлт хийж болдоггүй юм уу гэсэн хувь хүний бодол байдаг. Перу улсын туршлагаас харахад тухайн оны төсвийн 40 хувиас илүүг сонгуулиас өмнө зарцуулж болохгүй гэдэг ч юм уу. Энэ нь төсвийн зарцуулалтыг улс төрөөс ангид байлгах нэг арга юм.
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)