МИАТ ТӨХК Malaysian Airlines, American Airlines компаниудтай хамтран ажиллана

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК нь АНУ-ын агаарын тээврийн томоохон компани болох American Airlines болон Малайз улсын Malaysian Airlines компанитай электрон тийзийн гэрээ байгуулж үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэллээ.

 Өнөөдрийн байдлаар МИАТ ТӨХК нь БНХАУ, ОХУ, БНСУ, Казахстан, ХБНГУ, Япон, АНУ, Австрали, Франц, Итали, Дани, Их Британи, Малайз, Сингапур, Тайланд, Энэтхэг, Вьетнам, Катар, Турк зэрэг 20 улсын 40 гаруй агаарын тээврийн компани, ХБНГУ-ын Deutsche Bahn галт тэрэгний компанитай зорчигч болон тээш тээвэрлэх гэрээ байгуулан хамтран ажилласнаар дэлхийн өнцөг булан бүрд МИАТ компанийн нислэг болон хамтрагч компанийн нислэгээр дамжин хүрэх боломжийг бүрдүүлж байна.

МИАТ-ИЙН НИСЛЭГИЙН ТИЙЗ ЗАХИАЛГЫН АППЛИКЭШНЫ ЗААВАР:

Та энэхүү аппликэшныг өөрийг гар утсандаа суулгаснаар:

  • Нислэг захиалга хийх
  • Захиалга харах/өөрчлөх
  • Нислэгтээ бүртгүүлэх, онгоцны суудлаа сонгох
  • Нислэгийн төлөв, мэдээллийг авах
  • Зочид буудлын захиалга хийх
  • Нислэгийн цагийн хуваарийг харах
  • Үндсэн болон нэмэлт тээшний зэрэг мэдээллийг авах болно.

МИАТ аппликэшн нь Android болон IOS системд зориулагдан хийгдсэн бөгөөд App store болон Google Play-с MIAT эсвэл Mongolian Airlines гэсэн хайлтаар хайж олох боломжтой юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)