У.Хүрэлсүх: Монголчуудын эрүүл, чанартай амьдралын нөхцлийг бүрдүүлэхэд Монгол, Японы сургалтын эмнэлэгийн үүрэг чухал юм
- 2019-06-17
- Үнэн
- 1
Монгол Улсын Ерөнхий сайдад Япон Улсын Гадаад хэргийн сайд бараалхав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро бараалхаж, тэд Монгол, Японы сургалтын эмнэлгийн үйл ажилагааг нээж, нээлтийн туузыг хайчлав.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Тарод Монгол Улсын Засгийн газраас эдийн засаг, хамтын ажиллагааны хүрээнд явуулж буй бодлогын талаар товч танилцуулав. Улмаар хоёр орны харилцаа хамтын ажиллагааны хүрээнд гурван чиглэлд анхаарч ажиллах зорилготой. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чөлөөт худалдааны хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийг дэмжиж ажиллах, Япон Улс, НҮБ хоорондын ойлголцолд идэвхитэй байр сууринаас оролцоход анхаарч ажиллах болно. Монгол Улсын нийгэм эдийн засгийн шилжилтийн үеийн жилүүдэд Японы ард түмний үзүүлж байсан тусламж дэмжлэг, халуун сэтгэлийг үргэлж санан дурсаж, талархаж байдаг гэсэн юм.
Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд талархал илэрхийлээд манай хоёр орон гадаад бодлого, аюулгүй байдал, батлан хамгаалах, боловсрол, эрүүл мэндийн салбарт идэвхитэй хамтран ажиллаж буйг тэмдэглэв. Иймд ажиллах хүч импортлогч орны нэгээр Монгол Улсыг сонгосон нь манай хоёр орны харилцаа хамтын ажиллагааны хүрээг тэлэхэд түлхэц болно хэмээн итгэж байна гэв. Хоёр орны ард түмэн чин сэтгэлийн найрамдалт харилцаатай нь сүүлийн жилүүдэд тохиосон байгалийн гамшигт үзэгдлийн дараах Монголын ард түмнээс Япончуудад үзүүлсэн хандив тусламжаас харагдаж байна. Япон, Монгол Улс засгийн газар, улстөрийн түвшинд төдийгүй ард түмний элгэмсэг дотно харилцаатай билээ гэв.
У.Хүрэлсүх: Монголчуудын эрүүл, чанартай амьдралын нөхцлийг бүрдүүлэхэд Монгол, Японы сургалтын эмнэлэгийн үүрэг чухал юм
Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро нар Монгол, Японы сургалтын эмнэлэгийн үйл ажилалгааг нээх ёслолд оролцож үг хэлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд хэлсэн үгэндээ өндөр мэдлэг ур чадвартай багш эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй сүүлийн үеийн техник технологи, тоног төхөөрөмжтэй сургалт, судалгаа оношилгоо эмчилгээний гурвалсан чиг үүрэг бүхий цогц үйл ажиллагааг Япон стандартын менежментээр явуулах болж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Монгол Улсын Засгийн газар иргэдийнхээ эрүүл, энх, ая тухтай, урт удаан чанартай амьдрах нөхцлийг хангахын төлөө онцгой анхаарч байгаа. Үүнд энэхүү сургалтын эмнэлгийн үйл ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй. Мөн анагаахын сургуулийн эмнэлзүйн сургалтад мэдэгдэхүйц дэвшил гарч, чадварлаг эмч эмнэлгийн мэргэжилтнүүд бэлтгэгдэж эх орондоо эмчилж чадахгүй байгаа өвчний тоо буурч, гадаад улс орон руу эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар явдаг иргэдийн урсгал багасна гэдэгт итгэж байна. Монгол, Япон сургалтын эмнэлгийн удирдлага, менежментийн баг, эрдэмтэн багш, доктор профессорууд, эмч, эмнэлгийн ажилтнууд, оюутнуудад идэвх санаачлагатай бусдыгаа манлайлж ажиллах өндөр хариуцлага ирж байна гэсэн юм.
Монгол, Япон сургалтын эмнэлэг нь Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан бөгөөд шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтод тулгуурласан өндөр хүчин чадал бүхий тархины мэс заслын аппарат, хорт хавдрыг эсийн түвшинд оношлох дуран дүрс оношилгооны иж бүрдэл гэх мэт 360 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Хүүхэд, эмэгтэйчүүд, дотор, мэс засал болон сэхээн амьдруулах, яаралтай тусламж зэрэг нийт 17 чиглэлийн төрөлжсөн эрүүлийн мэндийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. Сургалт-судалгаа-оношилгоо, эмчилгээний гурвалсан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Тус эмнэлэгт ажиллах 3000 гаруй эмч мэргэжилтнүүдийг 24 удаагийн сургалтад хамруулж бэлтгэсэн байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл (1)
Цагдаагийн нууц (172.58.62.235)
Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.