Ю.Цэдэнбалын нийгэмлэгийг байгууллаа
- 2019-06-18
- Үнэн
- 5
Монголын нам төрийн зүтгэлтэн XX зууны манлай удирдагч Юмжаагийн Цэдэнбалын түүхэн үйлс, өв уламжлап, хөдөлмөр бүтээлийг судлан сэргээж залуу хойч үед өвлүүлэх чиглэлтэй Ю.Цэдэнбалын нийгэмлэг гэх сайн дурын төрийн бус байгууллагыг байгуулж ажиллуулах сэдэл бүхий анхдугаар хуралдаан боллоо.
Анхдугаар хуралд хөдөө орон нутаг, аймаг сумдаас 46, Улаанбаатар хотын дүүргээс 63, нийт 109 төлөөлөгч оролцлоо. Ю.Цэдэнбалын нийгэмлэгийг санаачлагчдаас уг нийгэмлэг байгуулах болсон шалтгаан, нам төрийн удирдагчдын сайн үйлс, улс эх орноо хөгжүүлэхэд оруулсан хүчин зүтгэл чармайлт, түүний түүхэн ач холбогдлын талаар мэдээлэл хийлээ.
Ю.Цэдэнбалын нийгэмлэгийн анхдугаар хуралдаанаар нийгэмлэгийн дагаж мөрдөх дүрмийн төслийг хуулийн хүрээнд боловсруулсныг гүн ухааны доктор Ж.Найдан хуралдаанд оруулан хэлэлцүүлж батлуулсан юм. Нийгэмлэгийн удирдах бүрэлдэхүүнийг шинээр батлагдсан дүрмийн дагуу хэлэлцэж Ю.Цэдэнбалын нийгэмлэгийн ерөхийлөгчөөр Шинжлэх ухааны доктор Ц.Жамбалсүрэнг, удирдах зөвлөлийн даргаар доктор Ж.Найдан, гүйцэтгэх захирлаар нийгмийн шинжлэх ухааны доктор Ц.Ядамсүрэн нарыг санал нэгтэй батлан, нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүнээр эрдэмтэн, нийгмийн зүтгэлтэн, ажилчин малчин зэрэг нийпмийн салбарын тэргүүлэх 13 хүнийг сонгож баталсан юм.
Монголын нам төрийг 44 жил удирдаж, хоцрогдсон буурай, хөгжилтэй Монгол Улсаа нийгэм журамт үсрэнгүй хөгжилд удирдан жолоодож хөгжлийн шинэ хандлага тогтоож Монгол хүн бүрийн ажил амьдралын чадавхыг сайжруулж, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан, мал аж ахуй, газар тариалан, үйлдвэржилтийн тод томруун үсрэнгүй их хөгжлийн чиг хандлага бий болгон ажилласан эх оронч, хүмүүнлэг түүхэн гавьяат үйлсийг улам тодруулан, хилсэдсэн асуудлыг нь цагаатгуулах, улмаар залуу хойч үед үлгэр жишээч сайн үйлсийг нь өвлүүлэн үлдээх чиглэл зорилготой сайн дурын энэхүү нийгэмлэг нь зөвхөн Монголын малчин тариаланчид, жирийн иргэд, ахмад, эмэгтэйчүүд, эрдэмтэн мэргэдийн санал санаачилгаар ийнхүү байгуулж үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Нийгэмлэг байгуулах хурлаар шийдсэн гол гогцоо асуудал нь XX зууны манлай удирдагчийн гэгээн үйлсийг мөнхлөн залуу үед сайн зүйлийг нь судлан өвлүүлэхэд чиглүүлэн ажиллах үүрэгтэй гэдгийг онцлон, Ю.Цэдэнбалын нэр төрийг улс төрийн өөр зүйлд ашиглах, үйлсийг нь бүдгэрүүлэн мартагнуулах учиргүй гэдгийг тэмдэглэж шинээр байгуулагдсан нийгэмлэгийн удирдах зөвлөлд чиглэл болгов.
Ц.ЯДАМСҮРЭН /Шинжлэх ухааны доктор/
Сэтгэгдэл (5)
Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани. (172.58.60.68)
Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.
Od (69.251.241.203)
Bal dargaiin buteesniig huzuu tolgoigui humuus nuraagaad indeed duusgasandaa...
Малчин (202.21.127.160)
Цэдэнбал, Чойбалсан нар бол Монголын нүүдэлчин малчны хотонд өссөн, Монголын хөрсийг мэддэг, сонгууль нэртэй луйвраар биш, цаг үеийн шаардлагаар төрсөн мундаг удирдагчид байсан. Аливаа нийгэм гарзгүйгээр урагшлах нь нэгээхэн ч үгүй, тэр үед бид Хятадыг дагасан бол өдийд Өвөр Монголоос ч долоон дор байх байснаа бодох ёстой шүү
зочин (139.5.217.227)
Монгол хэл соёл, монгол хүнээ хайрлаж газар нутгаа өмгөөлөн тэмцсэн эх орончдыг үр удмаар нь устгаж сөнөөсөн урвагчийг алдаршуулаад байх нь хойчийн олон урвагчийн замыг нээж байна.
(64.119.22.159)
Tsedenbal geed academy gej baidag biz dee. Bas niigemleg geed ... Jambalsuren gedeg n academiin darga geed baisan bas davhar huviin niihemleg baiguulj bga yum uu. Er n ene nuhur ih No-toi hun bh shig bn daa
Хоосон байна
Хоосон байна