Ж.Мөнхбат: Үндэсний контент үйлдвэрлэгчдийг төр бодлогоор дэмжих цаг болсон

Монгол Улс анх удаа Өргөн нэвтрүүлгийн тухай хуультай болох гэж байна. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат санаачлан 2016 онд УИХ-д өргөн барьж байсан юм. Түүний хувьд ЗГХЭГ-ын дарга байхдаа уг хуулийн төслийг санаачилсан байдаг. Өнгөрсөн долоо хоногт дээрх төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд  дэмжсэн. Ингэснээр Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр болоод байгаа юм. Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрх бүхий 84 телевиз, радио нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмших эрх бүхий телевиз нийслэлд 39, орон нутагт 66, кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч Улаанбаатар хотод 77, орон нутагт найм, олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч буюу кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгч хотод 16, хиймэл дагуулаар олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нэг, орон нутагт 50 байгаа юм. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг зохицуулах хууль, эрх зүйн орчин дутагдалтай байгаа учраас энэхүү хуулийн төслийг санаачилсан талаар Байнгын хорооны танилцуулгад дурдаж байв. Өргөн нэвтрүүлгийн тухай хуультай болсноор контент үйлдвэрлэгчдийг дэмжих боломж бий болох юм. Улмаар үндэсний контентын тоо, чанар  нэмэгдэхээс гадна хүүхэд залууст үндэсний үзлийг түгээн дэлгэрүүлэх гээд олон талын ач холбогдолтой хэмээн УИХ-ын гишүүд үзэж байна. Энэ тухайд МАН-ынхан УИХ-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө багтаасан аж. Тийм ч учраас иргэдэд өгсөн амлалтаа биелүүлэх, үндэсний агуулга бүхий уран бүтээлийг төрийн бодлогоор дэмжих үүднээс Өргөн нэвтрүүлгийн  тухай хуулийг санаачлан боловсруулжээ. Энэ талаар уг хуулийг санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Мөнхбаттай ярилцлаа.

-Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн гол ач холбогдол юу вэ. Үндэсний контент үйлдвэрлэгчдийг ямар байдлаар дэмжих юм бэ?

-Манай улсад дөрөв дэх засаглал чөлөөт өрсөлдөөний хэлбэрээр үүсч хөгжөөд олон жил болж байна. Шинэ нийгмийн захиалгаар л үүссэн үзэгдэл. Гэтэл энэ салбар 20-30 жил болсон атлаа ямар нэгэн зохицуулалтгүй байсаар өдийг хүрсэн. Өөрөөр хэлбэл, олон улсын эрх зүйн стандартыг хангаагүй гэсэн үг. Төр нэг агентлагтаа хамааруулдаг, тэндээс гаргасан журмын дагуу л үйл ажиллагаа явуулсан байдалтай байна. Тиймээс миний бие ЗГХЭГ-ын дарга байхдаа санаачлан УИХ-д өргөн барьж байсан. Ийм хуультай болсноор Монголын телевизүүдийн цаашдын хөгжил, контент үйлдвэрлэгч уран бүтээлч, сэтгүүлчдийн хөдөлмөрийг үнэлэх боломж бий болох юм. Хүулийн гол ач холбогдол нь энэ. Телевиз бол онцлогтой салбар. Айл бүрийн гэрийн хойморт залардаг, иргэн бүрт хүрч чаддаг үзэл суртлын талбар гэж хэлж болно. Тиймээс түүгээр нэвтрүүлж буй контентын агуулга маш чухал. Гэтэл телевизээр гарч буй нэвтрүүлгийн агуулга сүүлийн үед чанаргүйжсэн, дандаа гаднын кино, хөтөлбөр гарах болсон. Яагаад ийм байна вэ гээд үзэхээр телевизээр юу нэвтрүүлж болох, болохгүйн тухайд ямар нэгэн зохицуулалт байдаггүйтэй шууд холбоотой байгаа юм. Жам ёсныхоо хөгжлөөрөө явж чадахгүй байгаа учраас аливаа контент худалдаж авах нь байтугай ажилчдынхаа цалинг тавихад ч хүндрэлтэй болсон телевиз байна шүү дээ. Дээрээс нь хэт олон болчихсон, зуун ямаанд жаран ухна гэдэг шиг.

 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 160 гаруй телевиз үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн тоон мэдээлэл бий. Үүний зэрэгцээ контент үйлдвэрлэж буй маш олон студи, продакшн байдаг. Эднийг үнэлэхийн хамт тэдний бэлтгэж буй контентоор дамжуулан хүүхэд, залуучуудад олгох хүмүүжил, төлөвшилд анхаарал хандуулан чанаржуулах тухай ойлголт юм л даа.

 

-Ач холбогдол нь мэдээж өргөн юм. Гэтэл үүний хажуугаар шинээр хууль баталж байгаад телевиз үзэгчдээс авдаг хураамжийг нэмэгдүүлэх нь гэх шүүмжлэл маш их гарч байна. Энэ тухайд та тайлбар өгнө үү?

 

-Миний хувьд анх энэ  хуулийн төслийг санаачлахдаа айпи болон кабель, арилжааны телевизийнхнийг уулзуулаад гарцаа ярилцах ёстой гэж үзсэн. Энэ тухайд ямар гарц байна гэхээр төр жаахан санаачилга гаргаад ажиллачих хэрэгтэй юм билээ.  Өөрөөр хэлбэл, хэсэгхэн хугацаанд тодорхой хэмжээний ачаалал үүрчих боломжтой гэж харсан. Жишээлбэл, тодорхой хэмжээний татаас ч өгч болно шүү дээ. Заавал ард түмний нуруун дээр ачаалал үүсгээд айл бүрийн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх бүрэн боломжтой. Тиймээс дөрөв дэх засаглалыг бэхжүүлж, тэдний контентыг чанаржуулъя гэвэл төр хариуцлага үүрэлцэж болно шүү дээ. Яагаад гэхээр, дөрөв дэх засаглалаар дамжуулж оюун санааны бүхий л үзэл суртлыг түгээн дэлгэрүүлдгийг хэн хүнгүй мэдэж байгаа байх. Танин мэдэхүй, соён гэгээрэл, хүмүүжил, төлөвшлийн бүхий л асуудал өрнөж байгааг хаана хаанаа бодолцох хэрэгтэй юм.

 

-Контент үйлдвэрлэгч болон дамжуулагч талын хооронд бага зэрэг үл ойлголцол гараад байх шиг байна. Энэ тухайд ямар байдлаар зохицуулах нь зүйтэй юм бэ?

 

-Анх энэ хуулийг санаачлан боловсруулаад өргөн барьж байх үед өрнөж байсан маргаан л даа. Дээр хэлсэнчлэн төр тодорхой хэмжээний хариуцлага үүрээд Харилцаа холбооны зохицуулах хорооноос зохион байгуулалт хийгээд явчих бололцоотой. Өөрөөр хэлбэл, Харилцааны холбооны зохицуулах хорооны төсвөөр дамжуулаад болгочих бүрэн боломжтой юм билээ. Эсвэл татварын зохицуулалттай уялдуулж, хөнгөлөлт хэлбэрээр шийдчих ч гаргалгаа бий. Нөгөө талаас энэ бол төрийн үйл ажиллагааг сурталчилж байгаа нэг хэлбэр учраас уян хатан хандах хэрэгтэй гэдгийг тодотгоё.

-Энэ хуулийг баталснаар хэвлэл мэдээллийн салбарынхны цалин, үнэлэмж нэмэгдэх боломж бий болох давуу талтай юм билээ. Энэ тухайд? 

-Хууль гаргаад, салбарт нь үүссэн асуудлыг цэгцэлж өгөөд төр тодорхой хэмжээний үүрэг хүлээчихвэл үндэсний контентыг үнэлэх боломж гарч ирэх юм. Өөрөөр хэлбэл, уран бүтээл хийсэн хүн түүнийгээ үнэлүүлэх бодит боломж буюу хөрс суурийг нь бий болгоно гэсэн үг. Гэхдээ мэдээж Өргөн нэвтрүүлгийн тухай хуультай болсноор бүхнийг шийдчихэж байгаа зүйл огт биш. Хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлээд өгчихвөл цаашдаа зах зээлийнхээ зарчмаар хөгжөөд явах нь ойлгомжтой. Ямар ч байсан бие даасан хуультай болгочихвол нэг алхам урагшлах үндэс суурийг бий болгоно. Бие даасан хуультай болгоод төрөөс бодлогоор дэмжээд өгөх нь эхний ээлжид том дэмжлэг болно гэж ойлгож байна.

 

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани. (172.58.59.47)

    2019-06-19

    Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.

  • Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани. (172.58.59.47)

    2019-06-19

    Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.

  • зочин (202.55.188.41)

    2019-06-19

    За чи зүгээр л зайлаааааа.