Халх голын дайнд оролцсон ахмадуудад 5 саяыг олгоно

Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ой энэ онд тохиох билээ. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 210 дугаар тогтоолоор ойн баярыг зохион байгуулах хороог Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан 19 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм.

 

Ойн хүрээнд 80 орчим ажил хийхээр төлөвлөсөн ба үүнд, Дорнод аймгийн Халх голыг жишиг сум болгон хөгжүүлэх төсөл, “Дайчин нөхөрлөлийн замаар” cэдэвт Монгол-Оросын залуучуудын тойрон аялал зохион байгуулж,, Монгол-Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний “Сэлэнгэ-2019” хээрийн сургууль хийхээр болжээ. 

 

Мөн Халх голын байлдаанд оролцож, эх орон, ард түмнийхээ өмнө гавьяа байгуулсан цөөн ахмад үлдсэн. Эдгээр ахмадад нэг удаагийн буцалтгүй тусламж болгон таван сая төгрөг олгохоор болгожээ. Ойн баярт ОХУ-ын төрийн дээд болон Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний зочид, төлөөлөгч оролцох ба А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын бүрэлдэхүүн Монгол Улсад анх удаа уран бүтээлээ толилуулах аж. Түүхт баярыг зохион байгуулахад зориулж Батлан хамгаалахын сайдын 2019 оны төсвийн багцад 1.3 тэрбум төгрөг суулгажээ.

 

У.Орхон

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)