Түрээсийн орон сууцанд хамрагдах шинэ журмыг танилцуулж байна
- 2019-07-17
- Үнэн
- 0
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцад хамруулах журам”-ыг баталсан юм. Тус журмыг батлахдаа “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцад хамруулах журам” болгож нэрийг нь өөрчилжээ.
Тус Хурлаар түрээсийн орон сууцанд хамруулах журам батлах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Энэхүү журамд тусгаснаар түрээсийн орон сууцанд залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гачигдалтай иргэн, төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажиллагсад, өрх толгойлсон эцэг, эх, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхүүдийг хамруулах аж. Ингэхдээ түрээсийн орон сууцны нэг ам.метрийн үнийг сарын 6000 төгрөгөөр тооцож, гурав хүртэлх жилээр түрээслүүлэхээр тусгасан байна. Тэгвэл түрээслээд өмчлөх иргэдийн хувьд нийт тав хүртэлх жилийн хугацаанд түрээслээд өмчлөх боломжтойгоор тусгаж өгчээ.
Нийслэлийн орон сууцны корпорацаас гаргасан журмыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Сэтгэгдэл (0)